Цахим орчинд нийтлэгдэж эхэлсэн шонхор шувуудын зурагнууд олны анхаарлыг татаж эхэллээ. Төв аймгийн Эрдэнэсант суманд Арабууд болон Катарчууд амралт аялал нэрийдлээр очиж, хууль бусаар олон тооны шонхор шувуу барьсан байна гэсэн мэдээлэл мөн цацагдаж эхэлсэн байна.
Тодруулбал, тус сумын Засаг дарга Ө.Машбаяр мөнгөөр гэрээ хийж олон тооны шонхор шувууг барин Арабуудад худалдаалсан гэх үндэслэлээр нутгийн иргэд эсэргүүцэж Ерөнхийлөгч, Ерөнхий сайдад хандахаар болсон талаар мөн мэдээлж байгаа юм.
Үлийн цагаан оготно зэрэг байгалийн тэнцвэрт байдал алдагдуулсан олон төрлийн амьтад ихсэн малчид бэлчээргүй болох аюул ойрхон байх энэ үед ашиг хонжооны төлөө шонхор шувуу бариулсан хэмээн нутгийн иргэдээс гомдол гарсан аж.
О.Гоо-оюун