АЛТАН НАМАРТ БЭЛЭН ҮҮ?

2019-09-10  

Өглөө, үдэштээ сэрүү татаж, өвөл хаяанд ирснийг сануулсан намрын эхэн сар хэдийн ард үлджээ. 9-р сар эхэлж ажил амьдралын эрчимтэй цаг үе ирсэнд таны сэтгэл санаа, эрүүл мэндэд ордог өөрчлөлтөд та бэлэн үү? Энэхүү нийтлэлээс та намрын улирлын хамгийн сайхныг, намрын улиралд анхаарах зүйлсээ ч мөн адил мэдэж аваарай.

* Улирлын шинжтэй стресс. Зуны налгар өдрүүдэд амралт, аялал зугаалгад бие сэтгэлээ дасгасан таны хувьд намрын их ажил сургуулийн хөдөлгөөн ритмд ороход нийгмийн гаралтай улирлын шинжтэй стресс үүсдэг байна. Жишээлбэл огцом түгжрэл ихсэхэд замын хөдөлгөөн стресстэх, гэнэтийн олон төрлийн ажлууд бий болох, хүүхдүүдээ сургууль цэцэрлэгт бэлтгэн оруулж, хүргэж өгч авах гэх мэт. Харин энэ үеийг та мэргэжлийн эмчид хандах, эсвэл өөрийгөө тайван байлгах дуртай зүйлсдээ цаг гаргаж даван туулаарай. Улирлын шинжтэй стресс нь даамжирсан тохиолдолд дотор эрхтэн өвчлөх эхлэл болдог байна.

* Эрүүл амьдралын хэв маяг эвдэгдэх. Уг гэнэтийн эрчимтэй хөдөлгөөний саруудад ажил хичээлийн уулзалт, элдэв танилцах парти бусад арга хэмжээнүүд оролцох гэх мэт алкоголь хэрэглэх, оройн цагаар хүнд хоол хүнс идэх гэх зэргээр амьдралын хэв маягууд эвдэгдэж эхэлдэг байна. 80 хүний дунд хийсэн судалгаанаас үзэхэд алкоголь хэрэглэж, гадуур гарах явдал нь 9-р сараас эхэлдэг хэмээн 60 орчим хувь нь хариулсан байна. Тиймээс та эрүүл амьдралын хэв маягийг эрхэмлэдэг бол хэв маягаа алдахгүйн тулд согтууруулах ундаанаас татгалзан биеийн эрчимтэй хөдөлгөөнийг эрхэмлээрэй.

* Олон өвчний эхлэл бол хүйтэн өвөлд бэлдэх. Мэдээж хэрэг намрын улирал навчсын өнгө шаргалтаад, дараа нь мод нүцгэлэн унах хүртэл богино хэдхэн хоног л үргэлжилдэг билээ. Нэг өглөө цас дарж, их хотын тэнгэр саарал утаагаар дүүрдэг. Өвлийн хувцсаа ч бэлдэж амжаагүй байтал амьсгалын замын өвчлөлүүд үүсэхээс гадна, утааны хоронд нийслэлийн бүх иргэд л өртдөг билээ. Тиймээс нэгэнт л өвөл болохыг мэдэж байгаа таны хувьд хүүхдүүдээ аль болох цэвэр агаарт байлгахыг хичээгээрэй. Мөн өвлийн хувцсыг нь бэлтгэж, утааны хамгаалалтын маск зэргийг нь бэлдээрэй. Хамгийн чухал нь намрын улиралд дархлаа дэмжих хоол хүнсийг хэрэглэн, амьсгалын замын болон бусад төрлийн өвчлөлөөс өөрийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалаарай.

Харин бонусанд намрын улиралд хийж болох САЙХАН санаануудаас хүргэе.

  • Гэр бүлээрээ өвөлдөө бэлдээрэй. Цонх хаалгаа дулаалж, дээвэр хашаагаа засаарай. Энэхүү дулаалга хийх нь элдэв өвчлөлөөс хамгаалж халуун хүйтний харшил зэргээс сэргийлэхээс гадна хүүхдүүдтэйгээ хамтдаа хөгжилдөн ойр дотно болох таатай боломж юм шүү.

  • Гэрийн тавилгаа өөрчлөөрэй. Зуны дэлгэр цагтаа халуу татах хивс дэвсгэрээ холдуулж, хүйтний хувцсаа далд хийгээд хамаг зүйлсээ л өөрчилсөн байх. Харин одоо намар, өвөлд зориулсан тохижилтоо хийгээрэй. Сэрүүцэх гэж цонхны дэргэд тавьсан ороо өөрчлөхөөс эхлээд үзээрэй, бас л гоё мэдрэмж шүү.
  • Намрын алхалт. Гадаа орчин мэдээж зун шиг дулаан биш ч өвөл шиг хахир хүйтэн биш болохоор замын түгжрэлд бухимдан алтан цагаа үрэхийн оронд ойрхон газруудад алхаж яваарай. Өвлийн утаа эхлээгүй, зуны халуун нар шатахгүй яг энэ улирал л алхахад хамгийн таатай цаг байх болно. Алхах гэдэг эрүүл мэндэд сайнаас гадна, өөрөө өөртэйгөө ярилцах хамгийн сайхан боломж болдог юм шүү.

Улирал болгон сайхан. Намар бүр ч илүү.

 

 

О.Гоо-Оюун 

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?