Шүүхэд гурван том өөрчлөлт орохоор Үндсэн хуулийн өөрчлөлтөд тусгагдсан. Шүүхийн Ерөнхий Зөвлөлийг сүүлийн 27 жилд 4 удаа өөрчилсөн байдаг. Өөрчлөхдөө Хууль зүй, дотоод хэргийн сайд, Дээд шүүх, эс бөгөөс ерөнхийлөгчийн нөлөөнд оруулах зэргээр урвуулан ашиглаж байсан байдаг. Үүнд цэг тавина. Шүүхийн ерөнхий Зөвлөлийн 5 гишүүнийг шүүгчид ардчилсан замаар сонгоно. Үлдсэн тавыг нь нээлттэйгээр нэр дэвшүүлж, хуулийн дагуу томилно. Ингэснээр шүүхийн хараат бус байдал бэхжинэ.