БАРИМТ: ИРЭЭДҮЙ ХОЙЧОО ХОРЛОСОН УРЛАГ, СОЁЛЫН ХАР ТАМХИЧИД

2019-09-14  

Arslan.mn

Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэрэг газар авч, үүнд донтогчдын тоо ч улам бүр нэмэгдсээр байна. Тухайлбал, ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас ганцхан шөнийн дотор хэдхэн цагийн хугацаанд хоёр цэнгээний газарт хяналт, шалгалтаар 87 иргэнд хар тамхины тест тавьж шалгахад 24 нь хар тамхи хэрэглэж, тав нь биедээ хадгалж байсан нь тогтоогдсон. Энэ нь өнөөдөр бид хар тамхи гэгч "ТАХАЛ"-аас хараат болсныг илтгэж байна. 

Хэдхэн жилийн өмнө манай улс хар тамхи тээвэрлэгч орны тоонд бүртгэгдэж байсан бол өдгөө хар тамхи хэрэглэгч орны тоонд орох болжээ. 

Хамгийн аймшигтай нь АЮУЛЫН ХАРАНГА дэлдээд буй цагаан тахал өсвөр насны, тэр дундаа энгийн ардын хүүхдүүдийг ч онилоод байна. Тэднийг хар тамхи хэрэглэхэд хүргэж буй нэг гол хүчин зүйл нь "дуртай хамтлаг, дуучнаа дуурайх" үйлдэл ихэд нөлөөлдөг аж. 

Угтаа бол олны танил, од байна гэдэг үзэгч, сонсогчдод уран бүтээлээ хүргэхээс гадна зөв үлгэр дууриалал үзүүлэх ёстой хэмээх ёс зүйн ойлголтыг давхар агуулдаг атал, өнөө цагт харин ч эсрэгээрээ эргэж байгаа нь бидний нүднээ ил байна. Өөрсдийн амжилт, нэр хүнддээ бардан, шоу цэнгээн, хар тамхинд ихээр донтох болсон олны танил хамтлаг, дуучдыг эх орныхоо дайсан хэмээн үзэхэд хүрч байна. 

Тэд Монголын ирээдүй болсон олон мянган залуусыг хар тамхи хэрэглэхэд хамгийн гол нөлөө үзүүлсэн гэж олон нийт үздэг. Дууг нь сонсдог, шүтэн биширдэг дуучин, хамтлагийнхан хар тамхи хэрэглээд эхлэхээр тэднийг даган дуурайх болсон талаар өсвөр насныхан дурдсан байдаг. 

Дээрээс нь тэдгээр хүмүүс нь өнөөдрийг хүртэл нийгмийнхээ өмнө хариуцлага хүлээлгүй, гавьяа байгуулсан мэт аашлах нь даанч эмгэнэл. Хар тамхи нь Монгол хүний ген, үндэс угсаа, эрүүл мэнд, дархлаанд шууд заналхийлж, үгүй хийж буй аймшигт ТАХАЛ юм. Үүнийг хэрэглэж, бусдыг уруу татсан хэнбуйгай ч байсан ҮНДЭСНИЙ, ЭХ ОРНЫХОО ДАЙСАН юм. 

ХАР ТАМХИНЫ ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ХАР ТАМХИЧИН УРЛАГ, СОЁЛЫНХОНЫГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА : 

Харанга хамтлагын дуучин Х.Лхагвасүрэн

Arslan.mn

Тэрээр 2008 онд хар тамхины хэрэгт холбогдон шүүхээс 7 жил чанга дэглэмтэй хорих ангид хорих ял шийтгэгдсэн боловч 1 жил ял эдлээд Ерөнхийлөгчийн зарлигаар суллагдсан байдаг. Гэвч тэрээр олон залуу охид, бүсгүйчүүд, залуусыг хар тамхинд уруу татсан гэдгээрээ гэмт хэргийн ертөнцөд хар тамгатай. Х.Лхагвасүрэн нь өөрөө өнөөдөр төрийн өршөөлөөр суллагдсан ч түүнийг дагаж яваад хар тамхинд орсон залуучууд шоронд ялаа эдлээд сууж буй. Үндэснийхээ, эх орныхоо эсрэг үйлдэл хийсэн, тахалыг тараасан хар тамхичдыг хэзээ ч төрийн өршөөлөөр суллахгүй байхыг хууль, хяналтын байгууллагууд анхаарах хэрэгтэй хэмээн олон нийт шүүмжлээд буй. 

Мотив хамтлагийн дуучин Жижгээ буюу Б.Эрдэнэбаяр

Arslan.mn

2018 онд хар тамхи хадгалсан хэрэгт шүүхээс 2 жил хорих ял шийтгэгдэж, 6 сар орчим хорих ял шийтгэгдээд шүүгчийн захирамжаар хугацаанаасаа өмнө тэнсэн авч суллагдсан. Тэрбээр, цагдаагийн байгууллагад баригдах үедээ 2 төрлийн хар тамхи хэрэглэсэн байдалтай байсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байдаг. Харин түүний нөлөөнд орсон, уруу татагдсан үе тэнгийнхэн нь шоронд шар махтайгаа хатаад сууж буй. Нийгмийнхээ өмнө хүлээсэн хариуцлага даанч тэдэнд алга даа. 

Дуучин Эгшиглэн буюу Т.Болортуяа

Arslan.mn

2013 онд хар тамхи биедээ хадгалсан, хэрэглэсэн хүмүүстэй хамт дайчлан баривчлагдаж байсан. Тухайн үед Т.Болортуяа нь гэмт хэрэгт холбогдон шалгагдаагүй ч, хар тамхи хэрэглэсэн байдалтай байсан. Харин 2018 онд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт Т.Болортуяа нь хар тамхи хэрэглэж мансуурсан байдалтай, Кобигийн хамт баригдаж байсан. Түүнд шүүгчийн захирамжаар 30 хоног баривчлах шийтгэл оноосон. Түүнийг өсвөр насны охидууд ихээхэн шүтэн биширдэг хэдий ч тэрээр хайр хүндэтгэлийг нь даалгүй хар тамхичины замыг сонгосон. Хар тамхи хэрэглэсэн охид бүсгүйчүүд эрүүл үр удмаа үлдээх тал дээр магадлал бага байгаад зогсохгүй, сэтгэцийн өвчтэй хүүхэд төрүүлдэг нь өнгөрсөн хугацаанд олон кейсээс харагдсан байна. Дуучин Эгшиглэнгийн хийсэн бүтээсэн уран бүтээл нь хар тамхитай хамт замхарсан талаар сошиал орчинд яригдаад буй. 

Ice Top” хамтлагийн дуучин Д.Манлайжаргал

Arslan.mn

Д.Манлайжаргал нь бусадтай бүлэглэн мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Манлайжаргалыг 1 жил 6 сарын хорих ялаар шийтгэгджээ.

Коби буюу С.Чулуунбаяр

Arslan.mn

Коби буюу С.Чулуунбаатар хамгийн анх 2007 онд хар тамхины хэрэгт холбогдож 6 сар баривчлах ял шийтгэгдэж байсан.

Гэтэл 2008 онд дахин хар тамхи хэрэглэсэн, хадгалсан байдалтай баривчлагдаж шүүхээс 1 жил 4 сар хорих ял шийтгэгдэж, 6 сар орчим суугаад шүүгчийн захирамжаар хугацааны өмнө тэнсэн суллагдсан.

Үүний дараа 2017 онд дахин хар тамхи хадгалсан хэрэгт холбогдон шалгагдаж шүүхээс дахин 1 жил хорих ял шийтгэгдэж, 2018 оны тавдугаар сард ялын хугацаа дуусч суллагдсан.

Гэвч 2018 оны долддугаар сард дахин хар тамхины төрлийн сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, өөрийн биедээ хадгалсан байдалтай баригдаж, 1 жил хорих ял шийтгэгдсэн байна.

Дуучин Дон Диор буюу Д.Мөнхтулга

Arslan.mn

2018 онд хар тамхи хэрэглэсэн, хадгалсан байдалтай баривчлагдаж, шалгагдаж шүүхээс 1 жилийн тэнсэн харгалзах ялаар шийтгэгдсэн байна.

Энэ бол олон нийтэд ил болсон хэргүүдийг нэгээхэн хэсэг. Үүний цаана ил болсон, болоогүй хэчнээн тохиодол байгааг хэн ч таашгүй юм. Тиймээс нийгэмд, хүүхэд залууст сөрөг муу үлгэр дуурайл үзүүлж, хар тамхитай холбогдсон урлагийнханд хариуцлага тооцдог байх ёстой. Хар тамхи хэрэглэж ял шийтгэл авсан дуучдыг тайзан дээр гаргахгүй, уран бүтээл хийх эрхгүй болгох хэрэгтэй юм. Нийгэм даяар хар тамхи хэрэглэсэн бол олны танил байсан ч гэсэн хэн ч биш болдог юм гэдгийг ойлгуулах нь гол юм.

 

ЭХ СУРВАЛЖ: WWW.ARSLAN.MN

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?