ХУАН БОХОЛАВСКИ ( (НҮБ-ын хараат бус шинжээч) : МОНГОЛЫН УУЛ УУРХАЙД ХҮНИЙ ЭРХ ХАНГАГДАХГҮЙ БАЙНА

2019-09-13  

Монголын эдийн засаг уул уурхайгаас хамааралтай хэвээр байна. Тийм боловч байгаль орчноо хамгаалах хөрөнгө хумигдсан байгаа нь уул уурхайнханд тусгай зөвшөөрөл олгохдоо байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн үнэлгээг тусгах шаардлагатайг илтгэлээ. Монгол улсын байгаль орчны нөлөөллийн үнэлгээний тогтолцоо нь ашиг сонирхлын дотоод зөрчилтэй байгаа нь давхар санаа зовоож байна. Оюутолгой компани Өмнөговь аймагт үйл ажиллагаагаа эрхэлж эхэлснээс хойш худаг, булаг, шанд хэрхэн аажмаар ширгэж буйг Ханбогд сумын засаг захиргаа, ард иргэд нь санаа зовон өгүүлж байна. Тиймээс Оюутолгой компани нутгийн иргэдтэй гэрээ хэлцэл хийхдээ Олон улсын хүний эрхийн стандартын шаардлагыг хүлээн авах ёстой. Мөн, Монголын орлогын албан татвар жигд байгаа нь учир дутагдалтай. Оюутолгой компани өнгөрсөн жилийн борлуулалтын орлого 1 тэрбум 180 сая ам.долларт хүрсэн байна. Монголын төсөвт нийт 200 сая ам.долларын шимтгэл төлжээ. Дотоодын нөөц бололцоогоо дайчлахын тулд орлогын хэмжээтэй өсөн нэмэгдэх татварын дэглэл тогтоох нь зөв гарц юм.

 

"ҮНДЭСНИЙ ШУУДАН" сониноос ишлэв

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?