Я.ШАРХҮҮ( Монгол улсын зөвлөх архитектор): НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН ҮЗҮҮЛЭЛТЭЭР УЛААНБААТАР ХОТ ДЭЛХИЙД СҮҮЛ МУШГИДАГ

2019-09-13  

Улаанбаатар хотод метроны шаардлага байхгүй. Байгуулсан ч зардлаа нөхөж чадахгүй. Хотын хүн ам хоёр сая давсан тохиолдолд метро барьж болно. Удирдлагууд нь бэлэн төлөвлөгөө байхад уншиж танилцахгүй юм. Монголын хүн ам 10 жилийн дараа 4 сая, 2040 онд таван саяд хүрч мэднэ. Хүн амын өсөлтөнд тулгуурлаж хотын хөгжлийг төлөвлөх ёстой. Тэгвэл хотоо нүүлгэе гэж аргаа барахгүй. 1970 онд Болгар улсын архитекторчидтой хамтран "Богд уулыг аялан жуулчлалын бүс, Монголын Диснейлэнд" болгох төлөвлөгөө боловсруулсан байсан. Тухайн үеийн удирдлага дэмжиж байсан ч өнөөдөр энэ төлөвлөгөө нурсан. Богд ууланд хэт олон барилга барьснаас хэдэн жилийн дараа хөрсний гулгалт үүсэх магадлалтай. Энэ нь хөрс нь ачааллаа даахгүй нурна гэсэн үг. Хөрс нурвал, тэнд баригдаж сүндэрлэсэн барилга ч нурна шүү дээ. Хотын авто замын сүлжээ ч ерөнхий төлөвлөгөөнөөсөө гажсан. Зам гэдэг хотын "судас". Энэ судас бөглөрсөн.

 

 

"ӨНӨӨДӨР" сониноос ишлэв

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ТА СЭТГЭЛ ЗҮЙН ОНЛАЙН СУРГАЛТАНД ХАМРАГДАХ ХҮСЭЛТЭЙ БАЙНА УУ ?