Монголын хамгийн анхны ОУ-ын конвиниенс сүлжээ дэлгүүр Сиркл К, Жорлонгоо өөрчилье төслийг санаачлан хэрэгжүүлэгч Нутгийн шийдэл ТББ хамтран ажиллах санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа.
Энэхүү хамтын ажиллагааны санамж бичигт “Сиркл К Монголиа” гийн Улс хариуцсан захирал М. Баттулга, стратеги бизнес хөгжлийн албаны дарга Д. Түвшинбат нар болон Нутгийн шийдэл ТББ н удирдах зөвлөлийн дарга Ц. Оюунгэрэл, удирдах зөвлөлийн гишүүн Ц. Оюундарь гарын үсэг зурав.
Одоогоос жил хагасын өмнө дэлхийн 30гаруйоронд 15,000+ салбартай томоохон конвиниенс сүлжээ дэлгүүрийн нэг “Сircle K” Монголд орж ирснээр монголчууд олон улсын түвшний конвиненс дэлгүүртэй болж, 24 цагийн турш үйлчилгээ авах боломжтой салбар дэлгүүрүүд Улаанбаатар хотод нээгдэж, иргэдийн хувьд хоногийн аль ч цагт бүх төрлийн бараа бүтээгдэхүүнийг түргэн шуурхай худалдан авч, тав тухтай үйлчлүүлэх боломжтой болсон билээ.
Мөн энэ төрлийн дэлгүүр нээгдсэнээр нийтийн бие засах газар, камержуулалт гээд олон асуудлыг нийслэлд шийдэж өгсөн байдаг.
Тэгвэл өнөөдрийн хамтын ажиллагааны гэрээ зурагдсанаар хотын алслагдсан дүүрэг, хөдөө орон нутагт Сиркл К -н салбарууд эко нойлтой болох эхлэл тавигдаж байгаа юм.
Уг хамтын ажиллагааны хүрээнд Сиркл К компаний брэнд бүтээгдэхүүн болох ОРГИО тахианы зайдастай эрүүл хоол сонирхогч залуусын дунд трэнд болж буй4К хотдогны борлуулалт тутмаас 1% нь жорлонгоо өөрчилье төсөлд зориулагдах юм.
Ингэснээр гэр хорооллын хөрсний бохирдолыг багасгах, айл өрхийг эко 00 той болоход Сиркл К болон Нутгийн шийдэл ТББ-ууд хамтран ажиллах юм.