Архи маш олон өвчиний суурь болдог. Дотор, ходоодны шарх, элэг, нойр булчирхай, чихрийн шижин, бөөрний хурц өвчиний суурь нь архи л байдаг. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас архинд донтохыг өвчин гэж үздэг болсон. Спиртийн хэрэглээндээ хяналт тавьж чадахгүй болсон гэсэн үг. Хүн болгоныг хавтгайд нь архичин гэж нэрлэж, цоллоод байх нь эмч хүний хувьд зохимжгүй. Тиймээс архийг хэмжээнд нь, соёлтой хэрэглэж сураасай гэж л зөвлөе.
"ӨДРИЙН СОНИН"-оос ишлэв