“ТОКИО 2020” ОЛИМПД ОРОЛЦОХ ТАМИРЧДЫН ХУВЦАС БАТЛАГДЛАА

2019-09-14  

Дэлхийн энх тайвны бэлэг тэмдэг “ТОКИО 2020” зуны олимпд оролцох манай улсын баг тамирчдын хувцас олны таашаалд нийцэж байна.

Олимпод дэлхийн улс орнууд спортоор дамжуулан өөрийн улсын брэнд өнгө төрхийг тодорхойлж түүнийг бизнесийн зорилгоор ашиглаж эдийн засгаа дэмждэг уламжлалтай. Олимп гэлтгүй бусад дэлхийн ба ОУ-ны хэмжээний спорт наадмуудад оролцох баг тамирчдын хувцас нь өнгө дизайн, үндсэн хэлэмж, уламжлалт байдлаараа ч тэр үргэлж олны шүүмжлэлд өртсөөр ирсэн.  

Харин энэхүү олимпийн баг тамирчдын хувцасны хувьд сонгон шалгаруулалтаар гарсан загвар бүтээлүүд бөгөөд Монгол Улсын Засгийн Газраас дэвшүүлсэн “Монгол брэнд” үүсгэх, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих зорилгыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны нэгээхэн хэсэг болж байгаа юм.

Энэхүү спортын болон ёслолын хувцасны загварын уралдаанд нийт 10 загвар зохион бүтээгч загвараа ирүүлснээс “Мишээл-Амазонка” ХХК-ийн ирүүлсэн загвар спортын болон ёслолын төрлүүдэд шалгарсан бөгөөд  спортын хувцасны загварыг уралдааны удирдамжид заасны дагуу “Үндэсний шигшээ багийн тамирчид”-д танилцуулан, ёслолын хувцасны загварыг олимпийн наадамд бэлтгэх дэд ажлын хэсэгт танилцуулан санал авч тус тус баталгаажууллаа. “Мишээл-Амазонка” ХХК-д спортын болон ёслолын хувцасны үйлдвэрлэх эрхийг өгч гэрээ байгуулсан байна.

Токио-2020 Олимп, Паралимпийн наадамд оролцох баг тамирчдын өмсөх спортын болон ёслолын хувцасны зардалд 394,3 сая төгрөг гаргах бөгөөд “Токио Олимп Сан”-гаас санхүүжилтийг шийдвэрлэхээр болсон байна.

 

 

О.Гоо-Оюун

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?