МАРГААШ БУЮУ 9.15-НД ДАХИН ЗАМ ХААЖ, ЗАХУУД АМАРЧ, АВТО ЗАМУУД ХААГДАНА

2019-09-14  

Маргааш буюу 9 дүгээр сарын 15-ны Ням гарагийг автомашингүй өдөр болгон зарлалаа. Авто машингүй өдрөөр дараах чиглэлийн замууд 15-ны өдрийн 07:00-18:00 цагийн хооронд хаагдах юм байна.

  1. Жанжин Сүхбаатарын талбай
  2. Сөүлийн гудамж
  3. Партизаны гудамж
  4. Чоймболын гудамж
  5. Бөмбөгөр худалдааны төвийн уулзвар
  6. Төмөрчний гудамж
  7. Гэсэр сүмийн уулзвар
  8. Самбуугийн гудамж
  9. Анкарагийн гудамж
  10. Бага тойруу
  11. Бээжингийн гудамж
  12. Токиогийн гудамж
  13. Сансарын аюулгүйн тойргоос Зүүн 4 зам хүртэлх туслах зам
  14. Энхтайваны өргөн чөлөөний Зүүн 4 замаас Баруун 4 зам
  15. Чингисийн өргөн чөлөөний Монгол шуудангийн уулзвараас Сөүлийн гудамжны зүүн үзүүр хүртэл хэсэг болон дотогш замууд.

Энэ хугацаанд дээрх гудамж, замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн чиглэлийг Нарны зам, Их тойруугаар түр зорчуулах аж.

Мөн томоохон зах, худалдааны төвүүдийг амрааж, тухайн өдрийг дараа долоо хоногийн амрах өдөрт шилжүүлэх тухай Хотын даргын захирамж гарчээ.

 

О.Гоо-Оюун

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?