ААВ ОХИН 2 “РОССИЯ-1”-ын ДЭЛГЭЦЭЭР ҮЗЭГЧДИЙГ ГАЙХШРУУЛЖ БАЙНА

2019-09-16  

Монголын Оюун Ухааны Академийн захирал, дасгалжуулагч Х.Хатанбаатарын дөрвөн настай охин Х.Ивээл ОХУ-ын “Россия-1” сувгийн “Удивительные люди” буюу “Гайхалтай хүмүүс” шоу нэвтрүүлэгт уригдан аавтайгаа хамт оролцсон билээ.
Тэгвэл ОХУ-ын Россия-1 сувгийн “Гайхалтай хүмүүс” нэвтрүүлэгт Москвад очиж, тус нэвтрүүлгийн зураг авалтад амжилттай оролцcон байна.


Х.Ивээл охины өнгөрсөн наймдугаар сард оролцсон нэвтрүүлэг өнөөдөр /2019.09.16/ Монголын Оюун Ухааны Академийн албан ёсны пэйж хуудаснаас цацагдаж эхэллээ.
Х.Ивээлийн хувьд нэг багц буюу 52 ширхэг хөзрөөс дэлгэцэд гарч ирээгүй зургаан хөзрийг олж хэлэх даалгавар гүйцэтгэв. Х.Хатанбаатарын хувьд гурван оронтой хоёр тооны үржвэр бүхий нийт гурван бодлого, дөрвөн оронтой хоёр тооны үржвэр бүхий нийт гурван бодлогыг тус тус цээжээр бодож, эгнээ тус бүрт байгаа найман хариулт дундаас зөвийг нь хэлэх даалгавартай байсан. Аав охин хоёр бүх бодлогыг алдаагүй зөв хэлж чадсанаар нэвтрүүлгийг амжилттай дуусгаж, “Гайхалтай хүмүүс” нэвтрүүлгийн үзэгчдийг гайхшруулж чаджээ.

Нэвтрүүлгийг бүрэн эхээр нь доорх холбоосоор үзээрэй: 

https://www.facebook.com/intellectualacademy/videos/924349687931261/?v=924349687931261 

 

О.Гоо-Оюун

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?