АШУҮИС-ийн ЗАХИРАЛ Ж.ЦОЛМОН АЖЛАА ӨГӨХӨӨР БОЛСОН БАЙНА

2019-09-17  

БСШУСЯ-ны сайд Ё.Баатарбилэгт АШУҮИС-ийн доктор, профессор нэр бүхий багш нар албан бичиг хүргүүлээд байна. Тус албан бичгийн агуулга нь  АШУҮИС-ийн захирлаар ажиллаж байсан Г.Батбаатарыг БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа  үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлж Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Цолмонг томилсон. Үүнээс үүдэж захирал асан Г.Батбаатар шүүхэд гомдол гаргаж гурван шатны шүүхээр түүнийг  үндэслэлгүй халсан нь өнгөрсөн  дөрөвдүгээр сарын 25-ны өдөр тогтоогдсон. Түүнчлэн долдугаар сарын 2-ны өдөр шүүхээс  Г.Батбаатарыг үүрэгт ажилд нь эргүүлэн томилох  шийдвэрийг албадан биелүүлэх захирамж хүртэл гарсан ч өнөөг хүртэл томилоогүй байгаа учир тус сургуулийн багш нар  Ё.Баатарбилэгт  албан бичиг хүргүүлэх болсон ажээ. Ийнхүү АШУҮИС-ийн эрдэмтэн багш нардаа “ад” үзэгдсэн Ж.Цолмон ажлаа хүлээлгэн өгөхөөс аргагүй болоод байна. Юутай ч БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг хэрвээ шударга ёсыг баримталдаг бол АШУҮИС-ийн эрдэмтэн багш нарын асуудлыг шийдвэрлэж өгөх биз ээ.

Тус албан бичигт дурдахдаа:

Улсын их хурлын гишүүн, МУ-ын Засгийн газрын гишүүн, Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын сайд Ё.Баатарбилэг танаа

2019 оны 9 сарын 10-ны өдөр

Таны энэ өдрийн амгаланг айлтгахын ялдамд Монгол улсын ирээдүй болсон мянга мянган хүүхэд багачууд оюутан залуус, багш сурган хүмүүжүүлэгч, судлаач эрдэмтэдийг Монгол улсын Засгийн газарт төлөөлөн нийгмийн нэн чухал энэ салбарын хөгжил дэвшил, шинэчлэлийн төлөөх их ажилд тань амжилт хүсье.

Өмнөх Засгийн газрын үед буюу 20018 оны 7-р сард АШУҮИС-ийн захирал профессор Г.Батбаатарыг БСШУС-ын сайдын тушаалаар өөрчилж, Ж.Цолмонг захиралын үүрэг гүйцэтгэгчээр томилсоныг Та мэдэж байгаа байх. Энэ томилгоо нь хуулийн үндэслэлгүй болохыг Монгол улсын гурван шатны шүүх тогтоож, профессор Г.Батбаатарыг албан тушаалд нь эргүүлэн томилох шийдвэр гаргасан ба шүүхийн энэ шийдвэрийг албадан гүйцэтгэх захирамж ч гарсан байна.

Иймд хууль тогтоогч, засгийн газрын гишүүн таныг шүүхийн шийдвэр ба захирамжийн дагуу АШУҮИС-ийн захирал профессор Г.Батбаатарыг албан тушаалд ньбуцаан томилох шударга шийдвэр гаргана гэдэгт гүнээ итгэн хүсч энэхүү захидлыг хүргүүлж байна.

Гүнээ хүндэтгэсэн:

  • АШУҮИС-ийн Анагаах ухааны сургуулийн багш
  • Монгол Улсын Ардын эмч,
  • Анагаах ухааны доктор, профессор                                            Д.Малчинхүү
  • Монгол Улсын Ардын эмч,
  • Анагаах ухааны доктор, профессор                                            Ж.Баасанхүү
  • АШУҮИС-ийн Биоанагаахын сургуулийн багш
  • Монгол улсын Гавьяат багш,
  • Биологийн ухааны доктор, профессор                                       И.Пүрэвдорж
  • Анагаах ухааны доктор, профессор                                            С.Цогтсайхан
  • Анагаах ухааны доктор, профессор                                            Ж.Сарантуяа
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
ЦОЛМОНГ ДЭМЖИЖ БАЙНА:ХОВДЫН БАГШ НАР Л БИЧСЭН БАЙНА ШҮҮ ДЭЭ. ЦОЛМОН АЖЛАА МУУ ХИЙГЭЭГҮЙ ШҮҮ ДЭЭ. ШИНЭ ЭМНЭЛГИЙГ ЦОЛМОН ТУЛДАА Л УРАГШ ЯВУУЛСАН БАТБААТАР БОЛ ТҮҮНИЙ ДАЙТАЙ АЖИЛЛАЖ ЧАДАХГҮЙ БАЙСАН НЬ БОДИТ ҮНЭН ЗААВАЛ ТЭР ХЭДЭН ӨВГӨЧҮҮЛД ТААРУУЛЖ АЖИЛЛАХ ЁСТОЙ ЮМ УУ. БААТАРБИЛЭГ САЙД ТЭР БАТБААТАР НЬ ЗААВАЛ ЗАХИРАЛ БОЛОХ ЁСТОЙ ЮМУУ ӨӨР АЖИЛ ӨГЧИХ Л ДӨӨ. БАТБААТАР БОЛ ТИЙМ БҮТЭЭЛЧ ХҮН БИШ ЦҮНХ БАРЬЖ ГҮЙГЧИДИЙН Л НЭГ ШҮҮ ДЭЭ. 2019-09-19
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?