УЙЛААД ЯАХАВ СУМЬЯА МИНЬ, БИЕЭ БИШ БАС СЭТГЭЛЭЭ БЭЛД !

2019-09-19  

Дэлхийн аваргад түрүүлдэггүй юм аа гэхэд, найдвартай медальтай ирэх цорын ганц эмэгтэй бөх бол Сумьяа гэж Бүргэдээг хэлж байсныг санаж байна. Үнэхээр ч Сонгинохайрхан дүүргийн Спорт зааланд зохиогдсон УАШТ-ий финалд Сумьяа төвөггүй шалгарсан. Харин аваргын төлөө барилдааны өглөө жин хэмжихэд 700 грамм хэтэрснээр Олон улсын дүрмийн дагуу тэрбээр хасагдаж, дэвжээг төдийгүй, заалыг нулимс дүүрэн орхисон. Түүнд бөхийн мэргэжилтнүүд бүгд харамссан. -Дүрэм тун хатуу. Яах ч аргагүй. Тиймээс бид түүнийг хаслаа гэж МЧБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Батбаяр хэлж, тайлбарласан. -ДАШТ -д явах болзлоо алдлаа. Тун тоогүй явдал боллоо. Багш нь зөөлөн юм.Дээр нь өөрөө хэнэггүй, хариуцлагагүй юм гэж бөхийн мэргэжилтний хүрээнд харамсах, шүүжлэх, эмзэглэх зэрэгцсэн яриа тэрүүхэн зуур өрнөсөн. Ямар ч гэсэн Сумьяа хэл ам татлан, татлан НурСулТан хотыг зорьж ДАШТ-д зодоглосон ч бас нулимс асгаруулан тэмцээнээ өндөрлөлөө. Тамирчид маань биеийн бэлтгэл сайн хийсэн ч, сэтгэл зүйн бэлтгэл нь дутуу байна гэж дүгнэхэд хүрлээ. Уйлаад яахав дээ, Сумьяа минь. Ухаан байвал түүнийгээ зар.

 

 

Э.НОМИН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?