ЖҮ ТЭ ИМ( ‘HAPPY MOM’ ОУ-ЫН ТББ-ЫН ТЭРГҮҮН) : БАЙГАЛЬ ОРЧНОО ХАЙРЛАН ХАМГААЛАХ НЬ ГЭРИЙН ХҮМҮҮЖЛЭЭС Л ЭХЭЛДЭГ

2019-09-19  

Ээжийг хүүхдүүд дуурайдаг. Хог хаягдлаа гэртээ ангилан ялгахаас байгаль орчиноо хайрлах сэтгэл эхэлдэг. Хүүхдүүд эхийгээ харж, дадал суудаг. Бүх зүйлд улсыг, засгийг харвал улс орон хөгжихгүй. Тиймээс улс орноо хөгжүүлэх үйлсэд эхчүүдийн оруулах хувь нэмэр хэмжээлшгүй. Улсын ачааг нуруун дээрээ эхчүүд л үүрдэг. Төсвийн зардлыг ч өөрсдөө хариуцдаг. Гэр орноос гараад ч, байгаль орчиноо тэд л хамгаалан тэмцдэг. Бид Солонгос улсын бүх "Кофе шоп"-д хяналт тавьж эхэлсэн. Тэнд цаасан аягыг хэрэглэж байна. Цаасан аяга гэдэг бол мод огтолж, байгалийг сүйтгэж байна гэсэн үг. Нэг ч гэсэн модыг байгаль дэлхийдээ авч үлдэх ёстой. Тиймээс "Кофе шоп"-д цаасан аягаар кофе уухыг хориглуулж чадсан. Сууж уух бол шаазан аяганд уух, авч явах бол зориулалтын тагтай цаасан аяганд аягалж өгөхийг журамласан. "Кофе шоп"-ын худалдагч, - Та эндээ уух уу, авч явах уу? гэж асуудаг болсон. Авч явахад хүрвэл цаасан аяганы үнэ нэмэгдэж буй. Энэ бол бас нэгэн шахалт. Харин "Кофе шоп"-д цаасан аягаар кофе ууж байх юм бол тухайн "Кофе шоп"-д өндөр торгуульд ногдуулдаг болсон. Одоо Солонгост өөрийн аягаа биедээ авч явах хөдөлгөөнийг " Happy mom" ТББ-аас өрнүүлсэн. 

 

 

"Комментатор" нэвтрүүлгийн ярилцлагаас ишлэв

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?