БНХАУ АНХ УДАА ЖОЛООЧГҮЙ АВТОМАШИН ТУРШИХЫГ ЗӨВШӨӨРЛӨӨ

2019-09-19  

БНХАУ анх удаа жолоочгүй автомашин туршихаар боллоо. БНХАУ-ын Шанхай хот жолоочгүй автомашин туршихыг зөвшөөрсөн байна. Хятадын SAIC, Didi Chuxing, Германы BMW гэсэн гурван компани тус бүр 50 хүртэлх тооны жолоочгүй автомашиныг турших зөвшөөрлөө авчээ. 

Туршилтаар 24,000км-с дээш, 1200 цаг явах мөн 6 сарын хугацаатай туршилт хийж байж эрхээ авах юм байна. Энэ туршилт нь зөвхөн JIANDING дүүрэгт хийгдэх аж. Уг шаардлагыг хангасны дараа сайн дурын зорчигч эсвэл ачаа тээвэрлэх зөвшөөрөл авах бөгөөд хамгийн гол нь ямар нэг ашиг, орлого олж болохгүй аж. 

Германы BMW Хятадад автомат жолоодлоготой автомашин турших хамгийн анхны гадны компани болсон бөгөөд тэд энэ тухайд “Хятадын замын хөдөлгөөн дэлхий дээр хамгийн төвөгтэйд тооцогддог. Ийм ч учраас энд хийгдэх судалгаа, туршилт бидний ажилд их нэмэр болно” гэсэн байна.

 

О.Гоо-Оюун

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?