Монголд эрэн сурвалжлах сэтгүүл зүйг хөгжүүлэх, энэ чиглэлээр ажиллаж буй сэтгүүлчдийн урам зоригийг хөгжөөх зорилго бүхий, эрэн сурвалжлах сэтгүүл зүйн шилдэг бүтээлд бүтээлд олгодог "Цахиур" шагналын эзнээр "Өнөөдөр"сонины сэтгүүлч Х.Уянга шалгарч, диплом 3 сая таван зуун мянган төгрөгийн урамшлыг хүлээн авлаа.
-Дулдуйтын Равжаагийн үүсгэн байгуулсан, түүхэн дурсгал болох Дорноговийн Хамрын хийдийг ухах, тэнд уурхай байгуулахаар лиценз эзэмшиж, нутгийн зарим иргэд, орон нутгийн удирдлагыг өөрийн талдаа татаж, зүтгэж байсан Хятадын компанийн лицензийг цуцалсан. Компаниудын ил гаргахыг хүсээгүй ийм төрлийн мэдээлэл, нийтлэлийг гаргахад тухайн компаниас сэтгүүлчтэй холбогдох, бүтэхгүй бол редакци, ерөнхий эрхлэгчийг нь урихдах гэж оролдох, бүр хаалтын гэрээ хийхийг санал болгох зэрэг асуудалтай тулгарах болов. Тиймээс сэтгүүлчээ дэмжих, редакци нь хүчирхэг байх, худалдагдахгүй байх нь эрэн сурвалжлах сэтгүүл зүйг хөгжүүлэх гол тулгуур юм байна гэдгийг бие сэтгэлээрээ мэдэрсэн гэж "ӨНӨӨДӨР" сонины сэтгүүлч "Цахиур" шагналыг гардахдаа хэллээ. Дэд байранд " Чимээгүй хашгираан" цуврал радио нийтлэл бэлтгэсэн Монголын Радиогийн Батзаяа тэргүүтэй хамт олон, тусгай байрын шагналыг "Ийгл" телевизийн тоймч Б.Отгон нар эзэллээ.
Э.НОМИН