СҮҮГЭЭ ШИНЭЭР НЬ НИЙЛҮҮЛЭВ

2019-09-23  

Дархан сумын иргэн, үхрийн фермерийн аж ахуй эрхлэгч В.Зоригоо нь сүү болон сүүн бүтээгдэхүүнээ ферм дээрээс нь шууд хэрэглэгчдэд шинээр нь хурдан нийлүүлж  иргэдийн талархлыг хүлээж байна. Хараа голын баруун эрэг дээрх Ширээ нуруунд байдаг эдний фермд Герман, Орос, Хятад улсаас сүүний чиглэлийн сайн үүлдрийн хар тарлан үнээг авчирч бүтээгдэхүүн үйлдвэрлэн, эрчимжсэн мал аж ахуйн хөтөлбөрт хамрагджээ. Одоогоор 70 гаруй үхэртэй. Өдөрт 100 гаруй литр сүү сааж байна. Тэжээллэг шинэ сүүгээ цэцэрлэгийн хүүхдүүдэд хурдан аваачиж өгдөгөөс гадна цагаан идээ үйлдвэрлэдэг аж ахуйнуудад нийлүүлж,  байнгын хамтрагч үйлдвэр цехүүдтэй болжээ. Үйлдвэрлэлээ өргөжүүлэхэд нь Дархан сумын удирдлагаас дэмжлэг үзүүлэн хөнгөлөлттэй зээлд хамруулсан байна. Үр дүнд нь үхрийн фермерийн байрныхаа засвар тохижилтыг хийж хашаандаа гүний худаг гаргажээ. Фермийн эрхлэгч В.Зоригоо ярихдаа “- Эхнэр бид хоёр хамтран аж ахуйгаа нэг туслах ажилтны хамт эрхэлдэг. Ирэх жилд төл аваад ирэхээр үхрийн тоо толгой нэмэгдэнэ. Тэхээр өвлийн байрныхаа хажууд дахин нэг шинэ байр нэмж барин 2-3 ажлын байр бий болгох төлөвлөгөөтэй байгаа” гэлээ.     

            Дархан сумын Ширээ нуруу нь Сэлэнгэ аймгийн нутаг. Энд амьдардаг хүн амын 80 хувь нь Дарханы иргэд. Ийм учраас энд фермерийн аж ахуй эрхлэгчид нь хадлан бэлтгэх газрын зөвшөөрөл олгож өгөхийг нутгийг нь харьяалдаг орон нутгийн удирдлагаас хүсэж  байгаагаа илэрхийллээ.

О.Хишигсүрэн

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?