EMMY 2019 ШИЛДГҮҮД ТОДОРЧ "GAME OF THRONES" ШИЛДГЭЭР ШАЛГАРЛАА

2019-09-24  

АНУ-ын Лос-Анжелес хотноо телевизийн салбарын кино уран бүтээлийн шилдгийг тодруулдаг  "Emmy" шагнал гардуулах 71 дэх удаагийн ёслол зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Энэ үдшийн хамгийн гол шагнал болох "Шилдэг утга уянгын цуврал" төрөлд "Game of Thrones" цуврал ялалт байгуулжээ. Уг цуврал энэ оны 4-р сард сүүлийн бүлгээ гарган дуусгасан бөгөөд энэ жилийн Emmy шагнал гардуулах ёслол Game of thrones цувралын уран бүтээлчдийн хамтдаа шагнал хүртсэн сүүлийн үдэш байлаа. Мөн цувралын жүжигчин Питер Динклэйж "шилдэг туслах дүрийн эрэгтэй жүжигчин" шагналыг хүртсэнээр тус бүтээл нийт хоёр шагналын эзэн болсон байна. Тэгвэл Emmy 2019 наадмаас Их Британийн "Fleabag" инээдмийн цуврал нийт дөрвөн номинацад ялалт байгуулснаар хамгийн олон шагнал хүртсэн бүтээлээр шалгарсан аж.  Түүнчлэн энэ жил үзэгчид болон шүүмжлэгчдээс асар өндөр үнэлгээ авсан "Chernobyl" цуврал шилдэг мини цувралаар шалгарсан бол жүжигчин, найруулагч Жейсон Бейтман "Ozark" цувралаар шилдэг найруулагч болсон байна.

Шилдэг утга уянгын цуврал "Game of Thrones"

Шилдэг инээдмийн цуврал"Fleabag"

Шилдэг мини цуврал"Chernobyl"

Утга уянгын цувралын шилдэг гол дүрийн эмэгтэй жүжигчин Жоди Комер (Killing Eve)

Утга уянгын цувралын шилдэг гол дүрийн эрэгтэй жүжигчин Билли Портер (Pose)

Инээдмийн цувралын шилдэг эмэгтэй гол дүрийн жүжигчин Фиби Уоллер-Бридж (Fleabag)

Инээдмийн цувралын шилдэг эрэгтэй гол дүрийн жүжигчин Бил Хейдер (Barry)

Утга уянгын цувралын шилдэг эрэгтэй туслах дүрийн жүжигчин Питер Динклэйж (Game of Thrones)

Утга уянгын цувралын шилдэг эмэгтэй туслах дүрийн жүжигчин Жулия Гарнер (Ozark)

Утга уянгын цувралын шилдэг найруулга Ozark, Жейсон Бейтман

Инээдмийн цувралын шилдэг найруулга Fleabag, Харри Брэдбир

Инээдмийн цувралын шилдэг эмэгтэй туслах дүрийн жүжигчин Алекс Борштейн (The Marvelous Mrs. Maisel)

Инээдмийн цувралын шилдэг эрэгтэй туслах дүрийн жүжигчин Тони Шалуб (The Marvelous Mrs. Maisel)

 

 

О.Гоо-Оюун 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?