“TURBO X” АМЬДРАЛЫН ХЭВ МАЯГТ ИЛҮҮ ТОХИРСОН, ТУРААХ ОНЛАЙН КУРС

2019-09-25  

Цаг хугацаа нүд ирмэхийн зуур урсан өнгөрч байгаа энэ зуунд гэртээ хүүхдээ харах, ажлаа хийх гээд олон асуудлаас болж өөрсдийн биеийн галбирт анхаарал хандуулж амжихгүй байгаа эмэгтэйчүүд олон байдаг билээ. Тэгвэл эрүүл мэндийн нэгдсэн портал сайт www.hidoctor.mn вэб сайт, TURBOFIT өөх шатаах хөтөлбөрийн санаачилагч, фитнессийн багш дасгалжуулагч Б.Хулантай хамтран 21 хоногийн болон 3 сарын “TURBO X” онлайн курсыг хичээллүүлж эхэллээ.

Б.Хулан дасгалжуулагч нь АНУ-д фитнесс технологийн мэргэжлээр төгссөн бөгөөд бие махбодь, сэтгэл санаа гэх мэт бүхий л төрлийн нөхөн сэргээх үйлчилгээний техникуудыг Монгол бүсгүйчүүдэд зааж эхлээд 6 жил болж байгаа юм. Энэ хугацаанд хүмүүсийн амьдралын хэв маягт илүү тохирсон программыг боловсруулан онлайн сургалтын хэлбэрээр явуулж байна.

Энэхүү сургалтын давуу тал нь дэлхийн хаана ч байсан та гар утас, зөөврийн компьютер гээд бүхий л ухаалаг төхөөрөмжүүдийг ашиглан дасгал хөдөлгөөн болон өөрт тохирсон хооллолтын дэглэмийг үзэж амьдралдаа хэрэгжүүлэн, зөвлөгөө мэдээллээ Б.Хулан дасгалжуулагчтай онлайнаар холбогдон авах боломжтой юм. Зааланд очиж амжихгүй хүмүүст зориулан энэхүү сургалтыг эхлүүлснээр турахыг хүссэн эмэгтэйчүүдэд гэртээ өөрийгөө хөгжүүлэх боломж олгож байгаа сошиал орчин хөгжиж буй энэ зуунд Монголд багшгүйгээр суралцах боломжийг олгож байгаа мөн давуу тал болж байна. Хэрэв та биеэ хөгжүүлэх, турах хүсэл эрмэлзэлтэй бол энэхүү онлайн хөтөлбөрт хамрагдахыг санал болгож байна.

Хөтөлбөрт бүртгүүлэх:

http://learn.hidoctor.mn/ хандан зааврын дагуу бүртгүүлнэ.

Хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүйг: 99117704 80202540 утсаар холбогдон асуугаарай.

 

 

О.Гоо-Оюун

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
Комментатор нэвтрүүлгийн шинэ оны баярын дугаарт ямар зочин оролцуулах хүсэлтэй байна вэ?