"THE HU" ХАМТЛАГИЙН ЦОМОГ BILLBOARD-ЫГ ТЭРГҮҮЛЛЭЭ

2019-09-25  

Дэлхийн Рок хөгжмийн ертөнцийг байлдан дагуулж буй "The Hu" хамтлагийн анхны цомог болох "Gereg" цомог энэ долоо хоногийн Billboard-ийн World Albums жагсаалтыг тэргүүллээ.

Энэ нь Монголын хамтлаг, уран бүтээлчдээс дэлхийд цомгоо борлуулан гаргаж, тухайн цомог нь дэлхийн дуу хөгжмийн зах зээлийн чансааг тэргүүлсэн анхны тохиолдол болж байгаа юм.

Монголын үндэсний хөгжим ба хөгжмийн хөг аязыг, рок урсгалтай хослуулсан “Хүннү Рок” урсгалыг дэлхийд таниулах зрилгоор гавьяат жүжигчин, дуучин Б.Дашдондогийн үүсгэн байгуулан, продюсерлэж буй "The Hu" хамтлаг "Gereg" цомгоо энэ сарын 13-ны өдөр АНУ-ын энтертайнмэнтийн зах зээл дээр ийнхүү нээж, албан ёсоор худалдаанд гаргасан билээ. “Gereg” цомог ийнхүү дэлхийн зах зээлд борлуулагдсанаас хойш хагас сарын дотор Billboard-ийн жагсаалтыг тэргүүлжээ.

Нэмж дуулгахад тус хамтлагийн “Wolf Totem” дуу өнгөрсөн дөрөвдүгээр сард Billboard-ын “Hot Rock Songs” чаартад анх удаа багтаж, 22 дугаарт эрэмбэлэгдэж байсан юм. 

"The Hu"  хамтлагийн “Wolf Totem” дууных нь видео фэйсбүүк сүлжээнд хүчтэй тарсны дараагаар Billboard-ын “Hard Rock Digital Song Sales” буюу хард рок дууны дижитал борлуулалтын жагсаалтыг мөн тэргүүлж байсан юм.

 

 

О.Гоо-Оюун

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?