ДОРНООС УРГАСАН ӨРНӨ БУЮУ ВОН КАР ВАЙ /Хөрөг/

2019-09-26  

Домог. Дэлхийн хамгийн романтик кино бүтээгч. Wong Kar-wai



Хонконгийн хоёр дахь давалгааны үед хамаарах найруулагч. Канн, Цезарь болон Европын кино наадмын шагналт. Орчин цагийн шилдэг найруулагчийн нэгд тооцогддог Вон Шанхайд мэндэлж, таван настайгаасаа Хонконгт амьдарчээ.

Тэрээр анхны киногоо 1988 онд бүтээсэн байна. Вон 1997 онд "Хамтдаа жаргалтай" киногоороо Каннын наадмаас шилдэг найруулагчийн шагнал хүртсэн анхны хятад найруулагч болсон юм.

Мөнхийн сэдэв хайр дурлалыг тэр урьд хөндөгдөөгүй өнцгөөс, тэгэхдээ дээд зэргийн таашаал, мэдрэмж өгөхүйцээр харуулдгийг "Зоргоор өдрүүд", "Нүгэлт сахиусан тэнгэрүүд", "2046" трилогийг үзэх хэдхэн цаг танд хэлээд өгнө.

Гол дүрүүдээ барагтай л бол сольдоггүй түүний "Алтан хамтрагч" нь Тони Чиу Вай, Мэгги Чун хоёр. Тэд Вон Кар Вайгийн хийсэн 11 киноны зургаад нь гол дүр бүтээсэн гэхээр "Алтан хамтрагч" хэмээхээс аргагүй.

Ижил хүйстэн хосын хайр дурлалыг харуулсан "Хамтдаа жаргалтай"-н суу алдар өнөөдөр ч бүдгэрээгүйн дээр "Хайрын сэтгэл" нь хэдийнээ бүх цаг үеийн шилдэг киноны жагсаалтад багтсан. Вон Кар Вай найруулагчийн чадвар, өөрийн гэсэн хэв маягийг хамгийн сайн илтгэсэн бүтээлийнх нь тоонд дээрх хоёр кино гарцаагүй ордог юм.

~ All memories are traces of tears
Дурсамж бүр нулимсны мөртэй...

 

Эх сурвалж: "Сэтгэлийн хүүрнэл" клуб 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?