НОХОЙ ЯАГААД ХҮНЭЭС БОГИНО НАСАЛДАГ ВЭ? /бодит түүхээс өгүүлэв/

2019-09-26  

НОХОЙ ЯАГААД ХҮНЭЭС БОГИНО НАСЛАДАГ ВЭ?

Энэ бол 6настай хүүгийн гайхшруулам хариулт юм.

Би малын эмч байхдаа Белкер гэдэг нэртэй 10настай Wolfhound үүлдэрийн нохойг үзэхээр дуудагдсан юм. Нохойны эзэн Рон, түүний эхнэр Лиза, бяцхан хүү Шейн нар Белкертэй үнэхээр дотно байсан ба түүнд ямар нэгэн гайхамшиг тохионо гэдэгт л итгэж байлаа. Би Белкерийг үзэхэд түүнийг хорт хавдраар нас барж байгааг мэдлээ. Түүний гэр бүлд бид Белкерийн төлөө юу ч хийж чадахгүйгээ хэлээд, гэрт нь Euthanasia procedure (унтуулах тариа) хийж өгч болохыг санал болгосон. Унтуулах тариа нь түүнийг өвдөлт зовлонгоос нь эрт холдуулах арга байлаа. Бид унтуулга тариаг хийхээр болоход Рон ба Лиза нар унтуулгыг 6настай Шейн-д харуулах нь илүү дээр гэж үзсэн. Магадгүй Шейнийг энэ үйл явдлаас ямар нэг амьдралын туршлага олж авна гэдэлт найдсаных байх.
Дараагийн өдөр Белкерийг тойрсон түүний гэр бүлээс танил дотно зүйл мэдрэгдлээ. Шейн хүү үнэхээр тайван байсан бөгөөд сүүлийн удаа нохойгоо илэхэд юу болоод байгааг ойлгож байгаа гэж би бодлоо. Хэсэг хугацааны дараа Белкер тайвнаар бурхан боллоо. Бяцхан хүү Белкерийн тэрхүү шилжилтийг ямар ч бэрхшээл, айдасгүйгээр хүлээн зөвшөөрч буй мэт санагдаж байлаа. Бид Белкерийг нас барсны дараа хэсэг зуур хамт сууж нохойнууд хүнээс  яагаад богино насалдаг тухай ярилцан гайхаж байлаа.
Тэр зуур чимээгүй сонсож байсан Шейн, "Би яагаад гэдгийг мэдэж байна" гэв. Тэгэхэд бид түүн рүү анхаарлаа хандуулж эхэллээ. Дараа нь түүний хэлсэн зүйлс намайг гайхшруулав. Би хэзээ ч үүнээс илүү тохиромжтой хариулт сонсож байсангүй. Энэ миний амьдрах аргыг өөрчилсөн юм.
6 настан маань "Хүмүүс бол хэрхэн сайхан амьдрах, үргэлж бусдыг хайрлах, сайн байх зэргийг сурах гэж төрдөг тийм үү" гэж хэлээд "Тэгэхээр нохой бол эдгээрийг аль хэдийнээ мэддэг учраас биднээс удаан энд байх шаардлагагүй" гэв.

Энгийнээр амьдар.
Өгөөмөр хайрла.
Гүнзгий халамжил.
Эелдэг ярь.
Хэрэв нохой бидний багш байсан бол дараах зүйлсийг та сурах байсан:
-Хайртай хүмүүс тань гэртээ ирвэл үргэлж мэндлэхийн тулд өөдөөс нь гүйж оч.
-Аз жаргалтай аялалд явах боломжийг хэзээ ч бүү алгас
-Цэнгэг агаар салхи таны нүүрэнд баяр хөөр авчирахыг мэдрээрэй
-Нойр авч бай
-Босохоосоо өмнө суниа
-Өдөр бүр гүйн харайж тогло.
-Анхааралд байж, хүмүүст илүүлж хүрэлцэхийг зөвшөөр.
-Энгийн л нэг загнаж зандчиж байвал хазахаас зайлсхий
-Халуун өдрүүдэд өвсөн дээр дээш харан хэвтэхээ боль.
-Халуун өдрүүдэд маш их ус ууж модны сүүдэрт хэвт
-Хэрэв та аз жаргалтай байвал бүх биеэ сэгсрэн сүүлээ годгонуулан бүжиглэ.
-Удаанаар алхаж энгийн, баяр баясгалангаар дүүрэн байх.
-Үнэнч бай.
-Хэзээ ч бүү өөрийн биш асуудалд хошуу дүр
-Хэрвээ та худлаа хэлмээр санагдвал, үнэнийг нь олох хүртлээ ухаж малтаарай.
-Хэн нэгэнд хүнд өдөр тохиолдсон бол чимээгүй байж ойрхон шиг суугаад түүнийг зөөлөн долоо

 

Энэ бол бидний нохойноос сурах аз жаргалын нууц юм.

 

 

О.Гоо-Оюун 

 

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
kkk: 2019-09-28
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?