ШИНЖЛЭХ УХААНЫ АЖИЛТНЫ АНХДУГААР ИХ ХУРАЛД 800 ГАРУЙ ЭРДЭМТЭН СУДЛААЧИД ОРОЛЦЛОО

2019-09-28  

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор Монголд анх удаа “Шинжлэх ухааны ажилтны анхдугаар их хурал”-ыг энэ сарын 26-27-нд Улаанбаатар хотноо зохион байгууллаа.

9 сарын 26-ны өдөр “Шинжлэх ухаан, технологи, инновац-2019” үзэсгэлэн болон дөрвөн салбар хуралдаан явагдсан бол 9 сарын 27-ны өдөр  анхдугаар их хурлын нэгдсэн хуралдаан болж өндөрлөлөө.

Анхдугаар их хурлын нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг нар оролцож үг хэлэв. Харин Нэгдсэн хуралдааныг ШУА-ийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл удирдаж дуусгасан байна.

2018 оны статистикийн судалгаагаар, шинжлэх ухааны салбарт нийт 4,277 хүн ажиллаж байгаагийн 75,8 хувь буюу 3,246 нь үндсэн орон тооны, 24.2 хувь нь гэрээт ажилтан байна. Үндсэн ажилтан, албан хаагчдын 44 хувь нь буюу 1,917 эрдэм шинжилгээний ажилтан байгаагийн дотор шинжлэх ухааны доктор (Sc.D) 109, боловсролын доктор (Ph.D) 724, магистрын зэрэгтэй эрдэм шинжилгээний ажилтан 1071 байгаа нь нийт эрдэм шинжилгээний ажилтны 58.6 хувийг бүрдүүлж байна.

Энэхүү Шинжлэх ухааны ажилтны анхдугаар их хуралд тэдний төлөөлөл болсон 800 эрдэмтэн судлаач оролцсон байна.

Монгол улсын ерөнхий сайдын ивээл дор зохиогдож буй Шинжлэх ухааны ажилтны анхдугаар их хурлын зорилго нь өнгөрсөн хугацаанд тус салбарын олсон ололт, амжилтыг дүгнэж, алдаа дутагдалдаа дүн шинжилгээ хийж, төрөөс батлан хэрэгжүүлж буй шинжлэх ухаан, технологи, инновацын бодлогыг хэрэгжүүлэх үйл явцыг эрчимжүүлэх арга замыг хэлэлцэн тодорхойлж, цаашдын хөгжлийн зорилтыг дэвшүүлэхэд чухал түлхэц өгөх, шинжлэх ухаан, технологи, инновацад хандах нийгмийн өнөөгийн чиг хандлагыг өөрчлөхөд чиглэсэн байна.

 

О.Гоо-Оюун

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?