ФЭЙСБҮҮКИЙН LIKE-ИЙН ТООГ НУУХ ТУРШИЛТ ЭХЭЛЖЭЭ

2019-09-28  

Фэйсбүүк компани энэ сарын 26-ны өдрөөс эхлэн фэйсбүүк хэрэглэгчдийн постонд хандагдах like, reaction, video views зэргийг хэрэглэгчдэд харагдахгүй байх туршилтыг эхлүүлснээ албан ёсоор мэдэгдсэн байна. Фэйсбүүк компани нь  өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн Instagram like-ийн тоог нуух туршилтыг Канад улсад хэрэгжүүлж, улмаар долоодугаар сараас Ирланд, Итали, Япон, Бразил, Австрали, Шинэ Зеланд гэсэн зургаан оронд дээрх туршилтыг хийж байсан юм. 

Тухайн пост хэдэн like, reaction цуглуулсныг зөвхөн постын эзэн л харах боломжтой болох бөгөөд энэхүү туршилтыг одоогоор Австралийн хэрэглэгчдэд дунд хийж байгаа бөгөөд эерэг үр дүн гарвал бусад улсуудад хэрэгжүүлэх, албан ёсоор хэрэглээнд нэвтрүүлэх боломжтой гэж Фэйсбүүк компанийн хэвлэлийн төлөөлөгч мэдээлжээ. 

Үүний давуу тал нь хэрэглэгчид  like-ийн хойноос хөөцөлдөх бус постолж буй мэдээллийнхээ чанарт анхаардаг болно, нөгөө талаас бусдын мэдээ мэдээллийг like share-ээр дүгнэхгүй агуулга санаа руу анхаарна  хэмээн Фэйсбүүкийн Ньюс Фийд хөгжүүлэгчид үзэж байгаа аж. Түүнчлэн хэрэглэгчдийн сэтгэцийн эрүүл мэндийг дээшлүүлэхэд эерэг нөлөө үзүүлнэ хэмээн тооцоолж байгаагаа илэрхийлэн энэхүү туршилтын үр дүнг тайлагнах үед давуу ба сул талуудыг хэрэглэгчдэд дэлгэрэнгүй хүргэх талаараа мэдээлсэн юм. 

 

О.Гоо-Оюун

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?