"НИСДЭГ МОРЬ" ШҮЛЭГ БОЛОН "БОЛОР ЦОМ"

2019-09-30  

1988 онд миний бие "Залгамжлагч" сэтгүүлийн зөвлөлд багтаж байх үед Өвөрхангайгаас 6 дугаар ангийн охин "Нисдэг морь" хэмээх шүлэгээ сэтгүүлд ирүүлсэн байж билээ. Уг шүлгийг уншаад би найз Л.Галмандахаа дуудаж түүгээр ая бичүүлж дуу болгон, өөрөө зураг чимэглэлийг нь хийж "Залгамжлагч" сэтгүүлийн арын хавтсан дээр хэвлүүлсэн юм.

Би тухайн үед Дүрслэх урлагийн хичээлийн хөтөлбөрт оруулах Хүүхдийн уран зөгнөл, уран сэтгэмжийг хөгжүүлэх дуу шүлэг хайж байсан бөгөөд уг бүтээлийг хөтөлбөрт оруулсан билээ.

"Болор цом"- ын босго хатуутай дэвжээн дээр 17-хон настай улаахан хацартай, хөрслөг охин
Миний Монголын тэнгэрийг эсгэх гэж
Бусдын од харвадаггүй
Миний Монголын тэнгэрт эрхлэх гэж
Бусдын од шохоорхдог юм.
Миний Монголын тэнгэрт өдөлсөн шувуу
Бусдын тэнгэрт өдөө цацдаггүй
Миний Монголын тэнгэрт өссөн бүргэд
Будант газар ясаа тавьдаггүй… хэмээн хургүй өдөр цахилгаан цахих лугаа гарч ирж "Болор цом"-ыг гардан авсан нь "Нисдэг морь" шүлгийг бичсэн сурагч байх нь тэр.

Миний бие шүлгийг нь дуу болгон хэвлүүлсэн нь бяцхан яруу найрагч бүсгүйд урам болсон буй заа хэмээн найддаг.

Зургийн тайлбар. "Болор цом"- ын эзэн Б.Ичинхорлоо

 

 

Жадамбын Төмөрхуяг "Миний Жаран" номноос

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зз:Худлаа гэдэг нь одоо нотлогдсон төр засаг хүмүүс гадагшаа дүрвэж хятадууд орын эзэлж бна 2019-09-30
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ТА СЭТГЭЛ ЗҮЙН ОНЛАЙН СУРГАЛТАНД ХАМРАГДАХ ХҮСЭЛТЭЙ БАЙНА УУ ?