Бат-Үүл: МОНГОЛ УЛС УГО ЧАВАСЫГ ХҮЛЭЭЖ БАЙНА

2019-10-03  

Монгол улс яг л Венесуэлийн араас уруудаж байна. Ойрын ирээдүйгээ ѳнѳѳгийн сүйрч, нурж буй Венесуэлээс харж болно.
Эрдэмтэн судлаач Александра.П - Миний тѳрсѳн нутаг Венесуэл бол уй гашуу, зовлон, ядуурлын цѳл болсон гэж тодорхойллоо. Ийм улс болоход Монгол ойртжээ. Тэр улсыг Уго Чавас гэж поп улс тѳрч сүйрүүлсэн. Бүгдийг эрхшээлдээ оруулж, ардчиллыг нухчин дарж, улс орныг ядууруулсан. Яг ѳнѳѳдрийн Монгол шиг стратегийн бүх ордыг хураасан. Шүүхийн ямар ч шийдвэргүйгээр уул уурхайн ордуудыг хураах үйл явдал давхцаж байна. Болохгүй бол шүүгчтэй нь хамт "хурааж" байна.
Ѳнѳѳгийн Монголд сѳрѳг хүчин байгаа ч, огт ажиллаж чадахгүй байна. Нэг л их  ухаантай царайлсан хүмүүс.
Монгол улс Венесуэлийн гашуун туршлагыг давтахад ойрхон байна.  Уго Чавас Монголын нийгэмд хүрээд ирвэл би юу хийж чадах вэ?Айж л чадна.  Айдас нэг л газар авбал дийлдэхгүй. Үүнийг та бид хүснэ гэж үү!
Миний хувьд Монгол Уго Чавас ирэхээс сэрэмжилье. Ядаж хойч үе, үр хүүхдийнхээ ѳмнѳѳс битгий айцгаа гэж Монголчуудаа уриалья.
Айдасгүй амьдарья , Монголчууд аа.
АН-ын дарга, Хотын дарга асан, хѳдѳлмѳрийн баатар Э Бат-Үүл " Боловсрол тѳвтэй улс тѳр" ТББ-аас зохиосон Венесуэлийн эрдэмтэн Александрагийн " Венесуэлийн ардчилал хэрхэн мѳхсѳн бэ" лекцийн тѳгсгѳлд ингэж хэллээ.

О.Гоо-Оюун

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ТА СЭТГЭЛ ЗҮЙН ОНЛАЙН СУРГАЛТАНД ХАМРАГДАХ ХҮСЭЛТЭЙ БАЙНА УУ ?