БААВГАЙ ОЛШИРСОН НЬ ЮУНЫХ ВЭ?

2019-10-05  

.

Ховордсон баавгай яагаад ил гарах болов? Айл гэрийг ухаж, хүн барих болсон нь юутай холбоотой вэ? Ийм асуултанд Түнхэл сумын засаг дарга асан Раднаабазараас тодрууллаа. -Баавгай айл ухаж байна. Айлын "малчин" хөлдөөгчийг цөлмөж, мах, сүү, цагаан идээг нь идэж байна гэж Хөвчийн ойтой Ерөө, Хүдэр, Жавхлант гурван сумын малчид хэлж, энэ тухайгаа аймгийн удирдлагууддаа дуулгасан байсан. Зэрлэг баавгайг буудах зөвшөөрөл олгооч гэдэг хүсэлтийг ч тавьсан байдаг. Аймаг шуурхай арга хэмжээ авч чадаагүй. Энэ байдалд хүндэрч Ерөө сумын нутагт орших, хөвчийн ойд Уурхайнхаа тоног төхөөрөмжийг харж хамгаалж байсан аав, хүү хоёрыг барьсан. Энэ асуудлаар дээрхи гурван сумын удирдлагыг оролцуулан Аймгийн Иргэдийн ТХ өчигдөр хуралдсан. Баавгай олширсон, маш өлсгөлөн, туйлын зэрлэг байгаа нь Сибирийн түймэртэй холбоотой гэсэн мэдээллийг Онцгой байдлынхан өгсөн. Сибирийн ойн түймрээс дүрвэсэн баавгайн өлсгөлөн сүрэг хөвчийн ойгоор дамжин Сэлэнгэ аймгийн нутагт орж ирсэн байна. Маш өлсгөлөн учир хүн барьж идэж буй учир ард ойн бүсэд ойр амьдардаг ард иргэдээ баавгайгаас сэргийлэхийг Сэлэнгэ аймгийн ИТХ-аас анхааруулсан байна. Онцгой байдлын баг өчигдөр дангаараа хуралдсан байна. Баавгай буудаж болох эсэх шийдвэрийн талаар одоохондоо мэдээлэл алга. Амиа хамгаалж, аргагүй хамгаалалт хийхийг зөвшөөрөхөөс аргагүй л болов уу. Миний хувьд фэйсбүүкээ ашиглан нутгийн иргэдээ сэрэмжлүүлсэн гэж Control.mn мэдээллийн сайтад тодруулга өглөө.

Энэ эзгүй айлд орж "малчин" хөлдөөгчийг нь хэмхлэн дотор нь байсан хоол хүнсийг цөлмөсөн байна. Ийм дохиог өгсөөр байтал нутгийн удирдлагууд тодорхой арга хэмжээ авалгүй өнөөг хүргэсэн байна.

 

 

О.Гоо-Оюун

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?