НЯМДОРЖ САЙДЫГ ЯАГААД ШҮҮМЖИЛЖ БОЛДОГГҮЙ, ЧАДДАГГҮЙ ЮМ БЭ?

2019-10-05  

Тэр Монголын хуулийг мэддэг, хуулийг тайлбарлах цорын ганц хүн гэж өөрийгөө үздэг. Бусдад хууль тайлбарлах эрх олгодоггүй. Тайлбарласан, түүний үгнээс зөрсөн хэн бүхэн түүнээс " жавтий " хүртдэг гэх. Хамгийн сүүлд Нямдоржийн жавтийг Хууль зүйн дэд сайдаар ажиллаж байсан хуульч Энхбаяр хүртсэн байдаг. Тэр дуулгаваргүй загнасны төлөө ажлаасаа чөлөөлөгдсөн юм. Нямдорж Монголын хуулийн ертөнцөд " даам гарчээ" үнэндээ. Монгол улсын Хууль зүйн сайдаар тэр завсартайгаар 4 удаа томилогдон ажилласан. Түүнээс өөр энэ албан тушаалыг бараг " өмчлөх шахсан" гишүүн түүнээс өөр хараахан үгүй. Хүчний байгууллагын томилгоог тэр л хийж ирсэн. Тэр салбарт ноёрхлоо тогтоосон түүний өөдөөс сөрөх бүү хэл олигтойхон дуугарчих хүн олддоггүй нь цаанаа л учиртай. Хуулийн ертөнцийн " хаан, заан" болсон хүний өөдөөс нэгэн залуухан эмэгтэй өнгөрөгч хавраас зоригтой дуугарч эхэлсэн нь Нямдорж сайдын уурыг " Сибирийн өлсгөлөн баавгай" адил хүргэв бололтой. Нямдорж энэ залуу эмэгтэйг " урж тасдах " нь холгүй байна. Хуульч мэргэжилтэй, хувиараа бизнес эрхлэгч Энхсайхан гэгч залуу эмэгтэй эрчүүдээс ч, улс төрийн намуудаас илүү эр зориг гарган Нямдоржийн "булхай" гэгчийг зоригтой дэлгэж эхэлсэн. Түүний хүүгийн оролцоотой хийсэн автомашины шахааг, бас бус ноцтой мэдээг баримт түшин ил гаргасан. Цаашид ч баримт түшин Ц.Нямдоржийн булхайтай, хуудуутай үйлдлүүдийг ил гаргахаа мэдэгдэж буй. Тэгвэл саяхнаас Энхсайханыг хуулийн байгууллага дуудан, байцаалт авч эхэлсэн байна. -Мэдүүлэг авах нэрээр хүйтэн өрөөнд 4 цаг хүлээлгэснээс хоолой өвдөж, ханиад хүрч, халуурсан. Хоолой боох дөхсөн. Эрүүгийн Цагдаагийн Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх албанаас миний хувийн өмчийн компанийг нь шалгаж эхэлсэн. Нөхрийг минь албанаас нь шахсан. Муу арга сүвэгчилж миний хувийн өмчийг " дээрэмдэх" гэх оролдлого хийж байна. Би энэ бүгдийг хуульч хүний хувьд баримтжуулсан гэж Энхсайхан өөрийн постондоо бичсэн байна. Шударга үнэний төлөө дуу хоолойгоо өргөж, амь насаа золиослон тэмцэж буй Энхсайханыг үйлдлийг дэмжиж хүний эрх, төр, захиргаа, эрүүгийн эрхээр дагнаж мэргэшсэн дөрвөн хуульч сайн дураараа ажиллахаа мэдэгдсэн байна. Энхсайхан ч, - Би айхгүй, ухрахгүй. Энэ шударга бусын хонгилыг ил болгоно гэдэг байр сууриа илэрхийллээ.

 

 

О.Гоо-Оюун

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Ayursaihand zorig bii:Ayursaihan chi dulegnej,toirch borgohiig hereg baihgui ee.Shuud ih hurliin tanhimaas ni chireed ga****h tsos chamd bii shuu. Omnoh Oyun-Erdene naiziin tani hiihiig zavdsan tur******** ch bii. Oyun-Erdene amijlgui hamgaalaltiinhand barigdsan. Hamgaalaltiin albaniihniig orj irehiin zavdald hurgehgui mash shuurhai hiigeerei .kkk 2019-10-07
Ayursaihand zorig bii:Ayursaihan chi dulegnej,toirch borgohiig hereg baihgui ee.Shuud ih hurliin tanhimaas ni chireed ga****h tsos chamd bii shuu. Omnoh Oyun-Erdene naiziin tani hiihiig zavdsan tur******** ch bii. Oyun-Erdene amijlgui hamgaalaltiinhand barigdsan. Hamgaalaltiin albaniihniig orj irehiin zavdald hurgehgui mash shuurhai hiigeerei .kkk 2019-10-07
Дэлхий:С.Эрдэний салтааны үс чи болиооооо. 2019-10-09
mnbvc:erdenetiin49 iin ****nii nohoi 2019-10-09
манхнаран ээж:бие даасан шудрага хүн учраас 2019-10-21
иргэн:эрүүдэн шүүсэн байна шүү дээ чамайг. Эрүүдсэн хүмүүсийг шоронд хийх гээд байнаашдээ 2019-10-23
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?