Зэвсэгт хүчний үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн хѳг нь алдарсан, хуучирсан хөгжмийн зэмсгийг шинэчлэх шийдвэр гарч, 2019 оны нийслэлийн төсөвт 1.3 тэрбум төгрөг тусгасныг сонссон хѳгжимчид ерөнхий сайд У.Хүрэлсүх, нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан нарт ч талархаж амжаагүй байтал Авилгатай тэмцэх газрын “үүд” сахих ноцтой мэдээлэл ил болж эхэллээ. 1,3 тэрбумын тѳсвийг тендерийн хуулийг зѳрчин дур мэдэн зарцуулсан учир хуулийн байгууллагын хаалга татахад хүрчээ. 1,3 тѳгрѳг тѳгрѳг бол бага дүн биш. Энэхүү тендерийн булхайн мѳрѳѳр Авилгатай тэмцэх газрын мэргэжилтнүүд орж, холбогдох эрх мэдэлтнүүдэд хавтаст хэрэг нээсэн байна. Тендер зарлаж, сонгон шалгаруулалт хийсний дараа худалдан авалт хийх хуультай ч, дунд шатны дарга нарын хутгасан будлианаар хѳжмийн зэмсгийг нийлүүлэгч компанийг тендергүйгээр тодруулсан гэх асуудал үүсжээ. Бараа нийлүүлэх жагсаалт, төсвийг АТГ-т шалгагдаж эхэлж буй “Профешнл-Арт” ХХК гаргасан гэх мэдээллийг баттай эх сурвалж мэдээллээ. Төсвийн хөрөнгийг хэрхэн зарцуулсан нь шалгалтынхны анхаарлыг зүй ёсоор татахад хүргэжээ. Тендер зарлалгүй шууд худалдан авалт хийх эрх олгосноос гадна, хөгжмийн зэмсгээ хүлээн авалгүйгээр төсвийн мѳнгийг урьдчилсан олгосон гэх асуудлыг ч хуулийн байгууллага шалгаж тогтоох нь. Хамгийн гол нь, төсвийн зарцуулалтын зориулалт заалтыг зохиомол нэрээр халхавчлан өөрчилж, олон нийтээс нуун далдалж хууль зөрчсөн байх магадлалтай талаар АТГ-т шударга иргэдээс өргөдөл гомдол очсон байна. Найрал хѳгжмийн зэмсгийн талаарх гомдлыг АТГ нэг талд нь тун удахгүй гаргах нь.
О.Гоо-Оюун