ПЛАТОНЫ ХАЙР /терминологи/

2019-10-08  

Бие махбодын сонирхол, сексийн сэдэл хүсэлгүйгээр эсрэг хүйстнийхээ оюун санааны дур булаам байдал, романтик мэдрэмжид татагддаг орчин үеийн бэлгийн чиг хандлага.
Тус нэр томьёог анх эртний Грекийн гүн ухаантан Платон "Пир" нэртэй өөрийн монологтоо хэрэглэсэн ба үүгээрээ дамжуулан цэвэр ариун сүнслэг "Идеал" хайр гэх ойлголтыг илэрхийлэхийг зорьжээ. "Уг хайраар бусад хүмүүсийг хайрлах хамгийн зөв арга бол бурханлиг хайрыг оюун ухаандаа чиглүүлэх явдал юм" гэж Платоны нэгэн адил Диотима ч үзсэн байна.

Товчоор хэлбэл, жинхэнэ хайр дурлал, гоо үзэсгэлэн, эсвэл өөр хэн нэгнийг хайрлах нь түүний оюун ухаан, сүнсийг өдөөж, түүний анхаарлыг сүнслэг ертөнцөд хандуулдаг. Сократ Платоны "Симпозиум"-ыг тайлбарлахдаа: хоёр төрлийн хайр байдаг: Eros - энгийн хайр буюу дэлхийн хайр, нөгөөх нь бурханлиг хайр. Энгийн хайр бол бие махбодын хүсэл таашаал, нөхөн үржихүйд чиглэсэн бие хаа, гадаад гоо үзэмж, галбираас өөр юуг ч агуулахгүй.
Бурханлиг (Тэнгэрлэг ч гэж хэлдэг) хайр ч бие махбодын дур хүсэл, сонирхлоос эхлэх ч гэсэн яваандаа дээд төгс шинжтэй гоо зүйн хайрт шилждэг. Бурханлиг хайрын уг чиг хандлага нь хожим Платоны хайрын тодорхойлолтын нэг хэсэг болжээ. Мөн тус нэр томьёог Исламын Суфизмын урсгал өөр утгаар хэрэглэх тохиолдол байдаг байна.
Дундад зууны үед Платоны философи болон түүний хайрыг тодорхойлох үзэл санааг шинээр харах болсон байна. 1469 онд Марсилио Фицино "Платонлог бус хайр" гэх онолыг дэвшүүлсэн бөгөөд "Хайр бол хувь хүний ур чадвар бөгөөд уг чадвар нь тухайн хүнийг сансар огторгуйн үйл явцууд, оюуны үнэт зүйлүүд болон диваажингийн тухай үзэл санаанд хөтөлдөг" хэмээн тодорхойлжээ.

 

Эх сурвалж: "Сэтгэлийн хүүрнэл" клуб

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?