МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДУНД СУУДЛЫН ХУРАЛДААН БОЛНО

2019-10-09  

 Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсгийн 13.2.1 дэх заалтад “улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 80 сая төгрөг;”, мөн хэсгийн 13.2.2 дахь заалтад “улс төрийн хилс хэрэгт холбогдуулан хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгч, хэлмэгдэгч нас барсан бол түүний эхнэр /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 40 сая төгрөг.” тус тус олгохоор  заасан байгаа билээ. Хуулийн эдгээр заалт нь Үндсэн хуульд нийцэж буй эсэхийг тогтоолгохоор нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд өргөдөл, мэдээлэл ирүүлжээ.

Тодруулбал, өргөдөл, мэдээлэл гаргагч нар дээрх маргаан бүхий зохицуулалтаар нөхөх олговрын хэмжээг тэгш бус ялгаатай тогтоосон, хорих ял эдэлж байхдаа нас барсан хэлмэгдэгчийг цаазалсантай адилтган үзэхгүйгээр нөхөх олговрыг бага хэмжээтэй хуульчилсан, мөн хэлмэгдэгчийн ач, зээ, түүний шууд асрамжид байсан хүнийг нөхөх олговор авах этгээдэд нэрлэн заагаагүй нь Үндсэн хуулийн зөрчлийг бий болгож байгаа гэж үзсэн байна.

Дээрх маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 9.30 цагаас Цэцийн хуралдааны танхимд хийхээр товлоод байна.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?