Л.ОЮУН-ЭРДЭНЭ: ТОМ ТОГТОЛЦООН ДУНД МАХНЫ МАШИНД ХЭРЧҮҮЛЭХ МАГАДЛАЛ ѲНДѲР АЖ

2019-10-09  

....27 жилийн турш бий болсон систем, 27 жилийн турш бий болсон энэ соёл,27 жил гантай байсан говь гэж үзэх юм бол худгаас 40 литр ус авчирч асгаад ган тайлагдахгүй гэдгийг би дэндүү сайн ойлгож байгаа. Гэхдээ тэнд ямар ч байсан бага ч гэсэн борооны дусал дусагнаад,   чийг үнэртэх ийм зүйл рүү Монгол Улс яваасай гэж чин сэтгэлээсээ бодож ажиллаж байгаа. Заримдаа эргээд харахаад улс төрийн тоглолтод орчихсон ч юм уу, аль эсвэл огт буруу юм хийгээд явж байсан ч юм уу гэж эргэлзэх үе надад хувь хүний хувьд төрдѳг. Миний хувьд сэтгэл хөдлөл багатай. Бас тийм хатуу характертай ч хүн биш. Гэтэл нэг мэдсэн чинь поп юм ярьдаг хүн болоод хувирсан ч юм уу. Миний өмнө нь ярьж байсан зүйл бүгдээрээ худлаа ч байсан юм уу гэж бодогдох, бүр эргэлзэх.  Би юу гэж хэлэхээ ч, яаж тайлбарлахаа ч сайн мэдэхгүй байна. Юутай ч миний ярьсан зүйлүүд дандаа л факттай зүйлүүд байсан гэдгийг баттай хэлж чадна.
Над шиг тэмцэх нь  энэ нийгэмд үр дүнгээ хэр ѳгѳхийг хэлж мэдэхгүй ч,  ингэж явах нь амаргүй гэдгийг л ухаарсан. Нэг харахад, над шиг шударга ёсны тѳлѳѳ явсан хүн эргээд маш амархан хүнд байдалд ордог юм байна гэдгийг мэдэрч байна.  Том тогтолцоон дунд махны машинд хэрчүүлэх  магадлал өндөр л юм байна. Над шиг АТГ-ын даргатай, ерөнхий прокурортой, ерөнхий шүүгчтэй, энэ олон компаниудтай, Тагнуулын ерөнхий газрын даргатай зэрэг муудсан, нэг удаа сонгогдсон ийм тэнэг хүн байхгүй л болов уу.   Тэгэхээр ирээдүйд намайг  юу тосож буй,  энэ нийгэмд жижигхэн ч гэсэн асуудлаар яаж буруутгаж мушгих вэ?  гэдгийг  сэтгэлийн маш их  тэвчээртэйгээр ойлгохоос ѳѳр алга. Энэ бүхнийг ЗГХЭГ-ын даргын хувьд биш хувь Оюун-Эрдэнэ гэдэг хүний зүгээс  ѳчсѳнийг тунгаана уу!

 

Ц.Хишгээ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?