ЭНЭ ѲВѲЛ УЛААНБААТАР ХОТОД АЛЬ БОЛОХ БИТГИЙ ѲВѲЛЖѲѲРЭЙ

2019-10-14  

Улаанбаатарт урд нь 220,000 утаа гаргагч яндан байсан бол одоо энэ өвлөөс тэдгээр нь 220,000 бичил Химийн үйлдвэр болон ажиллана . Улаанбаатарчууд урьд өмнөхөөсөө ч илүүтэйгээр, утаанд биш, бүр химийн хоронд хордоцгооно. Учир нь нүүрсийг утаагүй болгохын тулд олон химийн элемент ашигладаг.


Уг нь шахмал  утаагүй болгосон түлшийг хэрэглэхдээ тусгай зууханд, тэгэхдээ  бас шүүлтүүртэйгээр ашиглах журамтай.  Дээр нь,  шатаж дууссан үнс нь ч жирийн нүүрсний үнстэй харьцуулахад ялгаруулах цацраг нь хэд дахин илүү учир ил хаяж болдоггүй гэж Солонгост амьдардаг "Сайн уу, залуус аа" группд бичжээ. Үүнийг бичигч нь Солонгост ШУ-ны докторын цол хамгаалсан эрдэмтэн юм байна.
Энэ үнэн бол энэ ѳвлийг яаж давна аа!!!
Нүдэнд харагдах утаа багасаж болох ч,  химийн туршилтад орох гэж байх шиг айдас тѳрлѳѳ. Хэн гэгч нь энэ аймшигтай,  хүнлэг бус бизнесийг санаачилчхав аа!!

 

О.Гоо-Оюун 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?