ЭРЧИМ ХҮЧНИЙ ХОРИН МЯНГАН МЭРГЭЖИЛТЭН ТӨГСГӨВ

2019-10-15  

Уул уурхай Эрчим хүчний Политехник коллеж нь улс орныхоо хамгийн том уурхай, үйлдвэрүүдэд 20 мянган мэргэжилтэн төгсгөн гаргасан амжилтаараа “Жишиг сургууль” болж чадлаа. Энэ сургууль нь одоогоос наян жилийн өмнө 1939 онд Фабрик заводын сургууль нэртэй байгуулагдан, олон нийтэд  Политехникум гэсэн нэрээр танил болсныхоо түүхэн 80 жилийн ойн баяраа тэмдэглэж байна. Дархан-Уул аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 78 дугаар тогтоолоор уул уурхай, эрчим хүчний Политехник коллежийг техникийн ухааны доктор, профессор, Сүхбаатарын одонт Рэнцэнгийн Лхагвасүрэнгийн нэрэмжит болгохоор шийдвэрлэсэн юм. Политехник коллежийн захирал Ш.Мөнгөндуулга ярихдаа “ -Дархан хотод сургалтаа явуулдаг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Уул уурхай Эрчим хүчний Политехник коллеж нь төгсөгч залуусаа, Оюу толгойн уурхайд  мэргэжилтнээр тасралтгүй  илгээж байна. Мехатроникийн  сургалт нь аж үйлдвэрийн дөрөвдэхь хувьсгал гэгдэх автоматжисан тоноглол дээр ажиллах  мэргэжилтнүүдийг бэлтгэж  байгаа учраас манай сургуулийн элсэлт улсын дунджаас өндөр байгаа. Багш мэргэжилтнүүд маань оюутнуудтайгаа хамтран уул уурхай, эрчим хүчний мэргэжлийн “Монгол Ур Чадвар”  тэмцээнийг жил бүр амжилттай зохион байгуулж хэвшсэн. Наян жилийн ойн энэ өдрүүдэд бид эх орны өнцөг булан бүрээс төрөлх сургуульдаа зочилсон үе үеийн төгсөгчиддөө, ирээдүй цагийн мэргэжил гэгддэг Мехатроникийн  лабораторийн үйл ажиллагааг онцлон танилцууллаа” гэж дурдлаа. Сургуулийнхаа ойг угтаж ахмад багш нар хамтран "Сайн дурын баг" болж ажиллажээ. Багийн хамт олон нь сургуулийнхаа түүхэн дэх 500 гаруй багш, 900 ажиллагсад, 20 мянган төгсөгчид, 100 хол давсан алдар гавьяатнуудын тухай судалгаа мэдээлэл гарган хаягаар нь холбоо тогтоож, "Дарханы Поли-80 жил" гэсэн цахим бүлэг нээн ажиллуулсан байна. Сургууль дээрээ дурсгалын музей байгуулж, түүхэн замналын ном бүтээжээ.Үе үеийн төгсөгчдийн "Дурсамж дэлгэсэн уулзалт" 6 удаа зохион байгуулж, ахмад багш ажиллагсдын тойрон аялал 3 удаа зохион байгуулав. 

 

 

О.Хишигсүрэн. Бурхантын хөндийн Дархан хот.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ТА СЭТГЭЛ ЗҮЙН ОНЛАЙН СУРГАЛТАНД ХАМРАГДАХ ХҮСЭЛТЭЙ БАЙНА УУ ?