РОК МӨНХСАЙХАН, ТОТАЛ МЮЗИК- FENDER TELECASTER ARTIST –ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

2019-10-17  

Гитарчин Рок мангас Мөнхсайхан-д "Fender" брэндийн "American Professional Telecaster" гитарыг гардуулан өгч албан ёсоор хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурж "Fender Telecaster Артист" боллоо. Арга хэмжээнд хөгжмийн зохиолч Балхжав, Fender артист Өөжгий нар мөн оролцлоо.

Гитарын салбартаа тэргүүлээд зогсохгүй дэлхий даяар өөрчлөгдөж буй соёлын бэлэг тэмдэг болсон “Fender” брэндийг Тотал Мюзик нь 2018 оноос эхлэн Монголын хөгжмийн зэмсгийн зах зээлд албан ёсны эрхтэйгээр нэвтрүүлэн ажиллаж байна. “Fender” брэндийг нэвтрүүлсэн 1 жилийн ойн хүрээнд бид Монголын уран бүтээлчидтэй хамтын ажиллагааг албан ёсоор эхлүүлж “Fender” брэндийн артистуудыг төрүүлж брэндийн нүүр царай болгож байна.

Бид Монголынхоо уран бүтээлч, хөгжимчиддөө дэлхийн хөгжмийн зах зээлд тэргүүлж буй олон нэртэй брэндийн шилдэг техник хэрэгсэл, хөгжмийн зэмсгийг хэрэглээгээ болгох боломжуудыг бүрдүүлэхээр ажиллаж байна.

 

 

"Хөгжим Бидний Хэл"
Тотал Мюзик

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?