УЛААНБААТАР СМАРТ КОМПАНИЙ “U CAN CHANGE” ВИДЕО КОНТЕНТ БҮТЭЭХ УРАЛДААН ОЮУТНУУДЫН ДУНД ЭХЭЛЛЭЭ

2019-10-18  

 

Arslan.mn

Улаанбаатар смарт компаниас Монгол улсын хэмжээнд суралцаж байгаа нийт оюутнуудын дунд “U CAN CHANGE” ВИДЕО КОНТЕНТ бүтээх уралдаан зарлаад байна. Өөрийн бүтээлч сэтгэлгээгээ харуулах шинийг эрэлхийлэгч залуусыг хайж байна.
Хэрвээ та тус тэмцээнд оролцохыг хүсвэл ердөө бичлэг хийх камер, гар утас зэрэг өөрт ойр байгаа хэрэгслээр ажиллаж бүтээлээ бэлтгэн явуулах боломжтой.

УРАЛДААНЫ БҮРТГЭЛ:
2019 оны 10 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг дуустал албан ёсоор нээлттэйгээр зарлан, “Улаанбаатар Смарт Карт” ХХК-ын байранд бүртгэнэ.

УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАХ ЖУРАМ:

УРАЛДААНЫ 1 ДҮГЭЭР ҮЕ ШАТ:

Бүтээлийг info@uscc.mn хаягаар 2019.11.04 -ийг хүртэл хүлээн авч чанарын шаардлага хангасан бүтээлүүдийг өөрийн Facebook хуудсанд байршуулж, хамгийн их Like & Share цуглуулсан шилдэг 5 бүтээлийн эзэд дараагийн шатанд өрсөлдөх болно.

УРАЛДААНЫ 2 ДУГААР ҮЕ ШАТ:

Шилдэг 5 багийн 2 дахь сэдвийн дагуу бэлтгэсэн бүтээлийг өөрийн цахим хуудсанд байршуулан Like & Share-ийн тоогоор эхний 3 байрыг шалгаруулна.

ТАВИГДАХ ШААРДЛАГА:
•    Баг нь нэртэй, ахлагчтай, 10 хүртэлх тооны гишүүдтэй байна
•    Өгөгдсөн сэдвийн дагуу, агуулгад нийцсэн байх
•    Гар утас болон камераар бичсэн байх
•    1-3 минутын урттай байх
•    Бичлэг дуу дүрсний өндөр чанартай байх,
•    Ёс бус үг хэллэг агуулаагүй, садар самуун архидан согтууруулахыг сурталчилаагүй байх,
•    Зохиогчийн эрхийг хүндэтгэсэн байх

ШАГНАЛЫН САН:

1 дүгээр байр: Өргөмжлөл, 3,000,000 төгрөг
2 дүгээр байр: Өргөмжлөл, 1,000,000 төгрөг
3 дугаар байр: Өргөмжлөл, 500,000 төгрөг 

Уралдааны тухай дэлгэрэнгүй мэдээллийг www.uscc.mn болон www.facebook.com/uscc хуудаснаас авна уу.
Утас: 7015-1289, 9969-3440 -нд хандана уу

Arslan.mn

 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?