НАЛАЙХЫН ЗАМЫН НЭГ УРСГАЛЫГ НЭЭЖЭЭ

2019-10-18  

Иргэдийн хүлээлт ихтэй байгаа "Налайхын зам" хэмээн нэрлэгддэг Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх авто замын нэг энгээг өчигдрөөс нээж авто машинуудыг хөдөлгөөнд оролцуулж эхэлжээ. 20.9 км авто зам нь хоёр эгнээ байсныг дөрвөн эгнээ болгон өргөтгөн шинэчилж буй бөгөөд далан, хоолой тунель барих болон, хучилтын ажлыг дуусгаад байна. Харин явган хүний болон дугуйн зам барих, гэрэлтүүлэг хийх ажлыг одоо хийж байгаа аж. Тус замын хөдөлгөөнийг энэ сарын 30-ны өдөр бүрэн нээхээр төлөвлөсөн ч өчигдөр нэг урсгалыг ийнхүү нээсэн байна. Замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөн шинэчилснээр алслагдсан дүүргийг нийслэлтэй холбох, Монгол Улсын төвийн бүсийн авто замын сүлжээг өргөтгөж, замын хөдөлгөөний нэвтрүүлэх чадвар, аюулгүй байдлыг нэмэгдүүлэх, авто замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах, зорчигч тээврийн аюулгүй, тав тухтай зорчих нөхцөлийг хангах зэрэг олон талын давуу тал бий болох юм.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ТА СЭТГЭЛ ЗҮЙН ОНЛАЙН СУРГАЛТАНД ХАМРАГДАХ ХҮСЭЛТЭЙ БАЙНА УУ ?