ГАДААД РУУ МӨНГӨ ШИЛЖҮҮЛЭХЭД ДЭЭД ТАЛ НЬ 320 АМ.ДОЛЛАР ГЭЖ ХЯЗГААР ТОГТООЖЭЭ

2019-10-25  

Гадаад руу мөнгө шилжүүлэхэд дээд тал нь 320 ам.доллар гэж хязгаар тогтоожээ. 320 ам.доллар нь монгол төгрөгт шилжүүлбэл 856 000 буюу нэг сая хүрэхгүй мөнгө гэсэн үг. Гадаад худалдаа эрхэлдэг байгууллага, аж ахуйн нэгжүүд энэ нь тун хүнд тусах юм. Захиалсан тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, түүхий эд гээд дандаа гадаад вальютаар худалдаа хийдэг байгууллага хувь хүмүүст ихээхэн хүндрэл учруулж байна. Банкууд иймэрхүү хязгаарлалт хийсэн нь Монгол Улсыг саарал жагсаалтад оруулах дуулиантай холбоотой ч байж болох юм гэсэн таамаг байгаа аж. Монгол банкны шийдвэрээр аж ахуйн нэгж, хувь хүнийг өдөрт гадагшаа шилжүүлэх мөнгөний хэмжээг нэг сая төгрөг түүнтэй тэнцэхүйц хэмжээний вальют байхаар тогтоожээ. Энэ талаар банкуудаас тодруулахад "Монголбанкнаас ийм шийдвэр гарсан. Тодорхойгүй хугацаагаар ийм хязгаарлалт хийсэн. Монголбанкнаас шийдвэр ирэхээс нааш энэ хязгаарлалтаар явна" гэлээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
сараа:хүүхдийн сургалтын төлбөр яаж шилжүүлэх болж бнаа 2019-10-27
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?