АЙРГИЙГ ЮНЕСКО-Д БҮРТГҮҮЛЭХЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА

2019-10-28  

Өнгөрөгч бямба гарагт Айргийн баярыг Булган ЗДТГ, БОАЖЯ-тай хамтран зохион байгууллаа. Орон нутгийн малчид айргаа газар дээр нь амтлуулж, борлуулж буйд иргэд ихээхэн талархалтай хандаж байв. Айраг литр нь 6000-7000 төгрөгийн үнэтэй худалдаалагдсан юм. Айргийн баяр хийнэ гэдэг нь угтаа орон нутгийнхан айргаа зарах, хотынхон худалдаж авч уухын нэр дан ганц нэр биш жижиг дунд үйлдвэрлэгчид бүтээгдэхүүн, үйл ажиллагаагаа сурталчлах, үндэсний өв соёлоо түгээх, нийтэд дэлгэрүүлэх, хольцгүй, цэвэр органик айргийг хөхүүрээс нь авах боломжийг олгосноороо томоохон зорилтыг агуулж юм.

Булган аймгийн Сайхан, Могод, Баян-Агт, Хангал, Дашинчилэн, Тэшиг, Хишиг-Өндөр, Орхон гэхчлэн олон сумын төлөөлөл уг арга хэмжээнд оролцсон бөгөөд айргаа борлуулснаас гадна иргэд тус сумдын барьсан гэрээр зочилж үнэгүй айраг амтлах боломжийг олгосон ажээ.

Айргийн баярын үеэр өв соёл, уламжлалт ахуйгаа санагалзсан нийслэлийн иргэд Дэмбээ болон шагайн наадгайгаар наадаж, айраг цагаа амтлахаас гадна урлагийн тоглолт үзэж сонирхон “Айраг хэн сайн уух вэ”, “Айрганд хуруудъя”, “Дэмбээ” зэрэг тэмцээнүүд хурсан олныг багагүй хөгжөөсөн аж.

Мөн Айргийг ЮНЕСКО-­д бүртгүү­лэхээр зорьж, ажлын хэсэг бай­гуулан ажиллаж байгаа бөгөөд  ЮНЕСКО-д бүртгүүлэх ажил олон жилийн өмнөөс яригдаж байсан юм. Уг ажлын хүрээнд ЮНЕСКО-гийн Өвийн бүртгэлийн холбогдох албанд айргийн түүхэн замнал, шинж чанарын талаар мэдээ мэдээлэл, кино зэргийг илгээсэн.

БСШУСЯ-ны сайд Ё.Баатарбилэг, БОАЖЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл нар арваннэгдүгээр сарын 15-нд Колумбд болох ЮНЕСКО-гийн хуралд явах бөгөөд энэ үеэр айргийг соёлын өвд бүртгэх болов уу хэмээн таамаглаж байгаа аж. Жил бүр тодорхой бүс нутагт айраг ууж, баярладаг, хийх арга барил, ахуй соёлтой нь танилцдаг томоохон фестиваль хийдэг болох зорилт дэвшүүлэн, яамнаас энэ чиглэлээр бодлого баримтлан ажиллаж байна. Дэлхий дээр шар айргаараа алдартай Герман, Польш зэрэг орнууд шар айрагны фестиваль тогтмол зохион байгуулж, жил бүр зургаан сая гаруй хүн очдог. Бид ч бас айргаа соёлын өвд бүртгүүлж, цэвэр байгалийн гаралтай, экологид хор хохиролгүй, хүний эрүүл мэндэд тустай бүтээгдэхүүн гэдэг утгаар нь алдаршуулж, энэ арга хэмжээг бодлогоор дэмжээд явж байгаа талаар албаны хүмүүс дурдсан юм.

 

О.Гоо-Оюун

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?