“БАНКИР – 2019” БАНК ХООРОНДЫН ВОЛЕЙБОЛЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2019-10-29  

Банк хоорондын волейболын аварга шалгаруулах “Банкир – 2019” тэмцээн 17 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж, шилдгүүдээ тодрууллаа. Энэ жилийн хувьд Монгол Улсад банк санхүүгийн салбар үүсэж хөгжсөний 95 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдснаараа онцлог бөгөөд 2019.10.25-27-ны өдрүүдэд Спортын төв ордонд сонирхолтой тоглолтуудаар үргэлжилж, аваргуудаа тодрууллаа.

“Банкир – 2019” тэмцээнийг өнгөрсөн жилийн шилжин явах цомын эзэн болох ХААН Банк зохион байгуулсан бөгөөд Хас банк, Голомт банк, Төрийн банк, Худалдаа хөгжлийн банкны эрэгтэй, эмэгтэй баг тамирчид оролцсон юм.

Банк хоорондын волейболын аварга шалгаруулах тэмцээн сэтгэл догдлуулам мөчүүдээр дүүрэн, гал гарсан ширүүхэн тоглолтуудаар үзэгчдээ хөгжөөж чадсан бөгөөд тэмцээний нэгдсэн дүнг танилцуулъя.

ТЭМЦЭЭНИЙ НЭГДСЭН ДҮН:

Эмэгтэйтөрөлд:
Тусгай байр – Голомт банк;
Хүрэл медаль – Төрийн банк;
Мөнгөн медаль - ХААН Банк;
Алтан медаль -Хасбанк;

Эрэгтэйтөрөлд:
Тусгай байр -Хас банк;
Хүрэл медаль -Голомтбанк;
Мөнгөн медаль -Төрийнбанк;
Алтанмедаль - ХААН Банк;

Шилдэг эрэгтэй холбонт оглогч: Голом тбанкны тамирчин Э.Алтан-Очир;

Шилдэг эмэгтэй холбон тоглогч:Төрийн банкны тамирчин З.Одонтуяа;

Шилдэг эрэгтэй довтлогч: ХААН Банкны тамирчин Д.Мягмарсүрэн;

Шилдэг эмэгтэй довтлогч:Голомт банкны тамирчин Б.Пүрэвдулам;

Шилдэг эрэгтэй тэгш тоглогч:ХААН Банкны тамирчин Б.Наранбаяр;

Шилдэг эмэгтэй тэгш тоглогч:Хас банкнытамирчин П.Буянжаргал нар тус тус шалгарч, амжилтын эзэд боллоо.

Харин багийн дүнгээр ХААН Банк шилжин явах цомын эзэд болж, амжилтаа бататгасан юм.

Ийнхүү "Банкир - 2019" үзэгч, хөгжөөн дэмжигчдийнхээ хөөр баясал, уухайн дунд, баг тамирчдынхаа чадварлаг тоглолтоор өндөрлөлөө.

"Банкир - 2019" банк хоорондын аварга шалгаруулах волейболын тэмцээнд амжилттай оролцсон нийт тамирчдадаа баяр хүргэж,цаашдын ажилд нь амжилт хүсье

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?