СӨНӨСӨН ХОТ БОЛОХ ХАР ТАВИЛАН ХОЛГҮЙХЭН БАЙНА

2019-10-30  

-Онцгой мэс засал л Утаанбаатарыг, Бөглөөбаатарыг, Шороонбаатарыг аварна-

   Өчигдөр ахмад сэтгүүлч Д.Цэдэн-Иш эрхэм надтай утсаар ярьж байна. Өмнө нь манай сонинд аян замын тэмдэглэл, асуудал дэвшүүлсэн өгүүлэл энэ тэр гээд олон нийтлэл өгч уншигч олны сонорт санаа оноогоо хүргэж байсан хүн. Гуч шахам жилийн өмнө манай сонины анхдагч болох “Ардын эрх” сонинг үүсгэн байгуулалцаж явсан сэтгүүлч гэдгээр нь бид түүнийг мэддэг билээ. Аян замын тэмдэглэл, асуудал дэвшүүлсэн өгүүлэл, ярилцлагуудаараа хоёр гурван ч ном гаргасан байх. -- -“Танай сонины тав дахийн дугаарт “Замын хөдөлгөөний тэг зогсолт хойтон биш, одооноос эхэлчихээд байна” гэх сайн нийтлэл гарсан байна. С.Энхзаяа гэх танай сурвалжлагчийн нийтлэлийг би дэмжиж 2010 онд бичиж номд Монголын шилдэг нийтлэл 32 дугаар боть-2012 он орсон нийтлэлээ сонинд чинь хэвлүүлмээр байна. Арав шахам жилийн өмнө сэтгэл эмзэглэн бичиж байсан нийслэлийн маань хурц асуудал огт шийдэгдсэн юмгүй улам хурцадсаар өнөөдөр “Тэг зогсолт” гээчийн тухай ярьж байна. Уг нь Бат-Үүл хотын дарга байхдаа өдөрт дөрөв таван зуугаараа орж ирж буй буруу талын хүрдтэй хуучин машинуудыг гурван жилийн дараа нийслэлд явуулахгүй байх шийдвэр гаргаж байсан юм. Тэгтэл Ерөнхийлөгч маань “Бат-Үүлээ чамд үүнээс өөр хийх чухал ажил асуудал алга уу...”гээд түүнийг мухарлачихсан санагдана. Энэ хавар Зам тээврийн яамны газрын дарга нь Бат-Үүлийн тэр шийдвэртэй төстэй нэг төсөл боловсруулж Их Хурлаар шийд гаргуулахаар шат шатандаа хэлэлцүүлээд нааштай явж байтал Зам тээврийн сайд Б.Энхамгалан нь  татаад унагаж орхино лээ. Ховдоос сонгогдсон О.Батнасан гээд нэг эрхэм гишүүн сайдыг дэмжсэн аястай “Ард түмний унаа Приусыг хориглох хэрэггүй...” гээд л сүрхий ард түмнээ хайрласан ярилцлага тэр үеэр өгсөн байв. “Ард түмний унаа” гэх энэ нэр эрхэм гишүүд, сайд нарын хувьд ард олноосоо хэдэн санал авах пайзархуу юм болоод байх шиг. Түгжрэл бөглөрөл үүсгэж буй хуучин машины импортыг хязгаарлахгүй цөөн хэдэн сайд, гишүүдийн  ам дагаад байвал “Тэг зогсолт” тун ойрхон байна. Ингүүлэхгүйн тулд танай сонин нийслэлийг сөнөөхөд хүрч буй “Тэг зогсолт” гэх энэ онцгой гамшгийг шефлэн авч төр засаг, олон түмний дунд өргөн хэлэлцүүлэг өрнүүлж Улаанбаатараа авраач. Нийслэлийнхний хувьд энэ гамшиг “Үндсэн хууль”-ийн шинэчлэлээс ч илүү эмзэг асуудал болоод байна. Энэ гамшгийг дарж чадвал танай сонины мөнхийн гавъяа тэр болно оо” хэмээн тэр ярив.  Түүний нийтлэлийг доор нийтлэв.

Утаа угаарандаа хахаж, шороо тоосондоо булагдсан манай нийслэл чинь гадна дотныхныг татах биш айлгаж дайжуулах талбар болж байна.

Гудамж, зам нь бөглөрч тагларч, хэрүүл хараал урсгаж стресст автсан Улаанбаатарынханд, удирдлага, дарга даамлынхаа сонорт хүргэчихмээр энгийн жишиг, арга барил хилийн чанадаар бишгүй дээ нэг. Урдхан бичсэн улс орны тэмдэглэлд ч нэлээд нь дурдагдсан. Манай нийслэлээс хэд дахиад хөгшин, хүн ам, машин тэрэгнийхээ тоогоор хэдэн арав нугалсан Америк, Европын хотууд цэцэг ногоондоо умбаад л, гудамж талбай нь цэмбийгээд л, хөл хөдөлгөөн нь дэгжрээд байх юм. Гэтэл манай залуухан нийслэлд хүн амьдрах аргагүй болоод эхэллээ. Хуучин машин чихээд л, завсар зай гарвал шавар амбаар шавааралдуулаад байвал Улаанбаатар маань сөнөсөн галт уул гэдэг шиг сөнөсөн хот болох хар тавилан холгүйхэн байна.

Метроогоо хурдан бариач! Нийтийн тээврээ анхаараачээ! Хуучин машин хэдэн мянгаар нь оруулж хотоо хогийн сав, утааны уурхай болгохоо болиочээ гэмээр байна. Уг нь хуулиар хориглох нь хотдоо ч, иргэддээ ч, ирээдүйдээ ч ач тустай байсан даа. Хоёр талын жолоо зөвшөөрдөгөө ч болимоор. Хэдэн зуун жилийн настай хөгшин европын хотуудыг санадаа эрхэм дээдсүүдээ, их хурлын томчуудаа! Лондон найман том цэцэрлэгт хүрээлэнтэй, Берлин, Париж бүгд л түүнээс дутахгүй цэцэрлэгүүдтэй ногоон хот. Москва, Бээжин ч манай нийслэлийн хажууд тэр чигээрээ цэцэрлэгт хүрээлэн шүү дээ. Тэдний хажууд нас залуу, цус шингэн гэгдэх Улаанбаатар минь даанч дээ гэхээр. Утаа униар, тоос шороо, бөглөрөл тагларал... Хөгшин хотуудын насан дээр энэ байдлаараа очно гэвэл хүн амьтангүй сөнөсөн галт уул шиг юм байна байх даа. Учир юунд байна вэ?

Нью-Йорк хотын Манхэттен дүүрэг төв цэцэрлэгт хүрээлэнгээрээ их алдаршсан. 340-өөд га талбайтай энэ том цэцэрлэг зоопарк, дархан цаазат газар, хэд хэдэн нуур цөөрөм, усан оргилууруудтай. Зөвхөн энэхүү ногоон цэцэрлэгийн төв паркийг үзэхээр жилд 35 сая гаруй жуулчид Нью-Йоркт ирдэг гэнэ лээ.

Өвгөн Лондон 10 сая хүнтэй. Дээр дурдсан найман том цэцэрлэгт хүрээлэнгийнх нь нэг нь гэхэд л манай хүүхдийн паркийг дөрөв тав нугалахуйц талбайтай юм. Тэдний нэг болох Кензингтоны цэцэрлэгт хүрээлэн манай элчин сайдын яамны арын гудамжнаас эхэлдэг. Ой мод, нуур цөөрөмтэй тэр цэцэрлэгт хүүхэд, хөгшид, охид залуус хэн хүнгүй л суух нь сууж, аажуу тайван алхах нь алхаж, зарим нь зүлэг ногоон дээр бас гүйж чийрэгжих нь чийрэгжиж, ёстой л тааваараа тарвалзацгаах юм билээ. Нуур цөөрөм нь хун, галуу элбэгтэй. Талх боов мэтийг гараас шүүрэх нь холгүй. Хүүхэд, багачууд аман дахиа тэдэнтэй хуваалцаж, хөгшчүүд хоол тэжээл бэлтгэн ирж буян үйлдэх. Том хотын сайхан хөдөө. Манай хотын дарга, даамлууд, Улсын Их Хурлын хэд маань элчингийнхээ зэргэлдээх тэр цэцэрлэгээр орсон байж таараа. Тиймэрхүү цэцэрлэгт хүрээлэнтэй болох юмсан Таминь ээ. Лондоны зам бөглөрч тагларч байхтай та нар бараг таараагүй байх аа. Харин яаж зохицуулдагийг нь сонссон болов уу?

Мэдээж замын хураамж өндөр, зогсоол их үнэтэй. Бас нэг, хоёрдугаар бүс буюу төв рүү ороход хураамж бүр өндөр болно. Тэнд байнга оршин сууж амьдардаг хүмүүсийн машин тэрэг ялгавартай хураамжтай. Тэдний бүсээс хотын төвийн бүс рүү орох машин тэргийг дугаараар нь өдөр гаригаар хязгаарласан журамтай. Манайхан тэр тэгш, сондгой дугаар гэдгийг хэрэгжүүлэх гэж нэг үзээд зогсчихсон. Бас гаднаас оруулдаг хуучин машиныг хориглох гэж их хурлын хэд маань яриа хөөрөө, дуулиан шуугиан болгоод л орхичихсон. Ядарсан иргэдээ ялгаварлаад яахав гээд хууль дүрмээ хэвээр үлдээх шиг болсон. Одоо тэгээд юу болж байна вэ? Ядарсан нь ч, задарсан нь ч хөдөлж чадахгүй түгжрээд л. Уг нь нийтийн эрх ашиг, ажил төрөлд ач тустай тиймэрхүү дүрэм журмыг зоригтойхон гаргаад зоримог хэрэгжүүлмээр. Хотын төв рүү нэг хоёр хүнтэй ордог эксел, элентрагаа цөөлж байж замын бөглөө таглаагаа багасгана. Бас ингэж гэмээ нь автобус, тролейбусандаа явах, үйлчлэх боломж гаргах шүү дээ. Нэг хоёр хүн тээдэг, нэг хоёр сая төгрөгөөр оруулж ирсэн япон, солонгосын ямбийгаар хамаг замаа бөглөчихөөд хоёр гурван зуугаар тээх нийтийн тээврийг замаас нь шахаж орхихоор нийслэл маань бөглөөтэй таглаатайгаа, хэрүүлтэй уруултайгаа байхаас аргагүй дээ. Онигоо маягийн нэг яриаг хэн хүнгүй сонссондоо. Түүнийг сануулга болгоод нэг давтаж орхиё. Хотын гудамжинд хоёр найз таарч гэнэ. Нэг нь машинтай, нөгөө нь явган. Хурдан хурдан алхаж яваа найзыгаа машинтай нь “Алив, суугаадах. Би хүргээд өгье” гэж. Гэтэл нөгөөдөх нь “Үгүй үгүй, би их яарч явна” гээд суугаагүй гэдэг. Манай нийслэлийн өнгө төрх мөн шүү. Лондонгийн алдартай давхар улаан автобус өөрийн тэмдэгтэй замаар саадгүй, хөлсний тэрэг, тэр байтугай зочин төлөөлөгчийн лимузинээс ч саад багатайхан давхиж байдаг юм билээ. Томоохон компанийн захирлууд, бас араб, азид суудаг манай зарим элчин сайдуудтай алдарт улааныг хөлөглөөд Лондонг үзэж харах завшаан надад тохиолдсон юм. Тав тух алдсан юмгүй, үздэгээ үзэж хараад сэтгэл хангалуун явцгааж байсан. Хэн нийтийн улаанаар явж байна, хэн лимузинаар ирж байна гэдэг тэнд огт сонин биш, хэрэгцээ хангаж л байвал аль нь ч ялгаагүй юм билээ. Нэг тохиолдлыг санасан дээрээ хурдхан бичээд орхие. Лондон дахь манай элчингийнхэн шинэ жилээ элчин сайдын яамныхаа байранд тэмдэглэж байв. Английн Парламентын гишүүн, нэгэн танхимын дарга Жон Гроган хэмээх ноёнтон уригдан оролцов. Монголтой дотно холбоотой ажилладаг аж. Тэр ч утгаараа хоёр хоногийн өмнө манай хэсгийнхнийг Парламентын ордонтой, нөгөө алдартай Лордын танхим энэ тэртэй тухтай танилцуулж бүр өөрөө хөтөч, тайлбарч хийн үйлчилж байсан нэгэн. Тийм болохоор түүнийг элчин сайдын яамнаас явахад нь манайхны нэг нь дотносч элчингийн ажилтантай хамт гарч түүнийг үдэлцсэн юм. “Нөгөө Жон чинь унаагүй яваа юм байна. Автобусанд сууна гээд гүйчихлээ” гэсээр манай анд нөхөр гайхсан аястай орж ирэв. Элчин сайд Б.Алтангэрэл:

- Эднийхний дүр төрх ер нь иймэрхүү дээ. Машин тэрэг хөлөглөснөөс автобус, метро нь амар гэдэг юм. Мэдээж эдийн засагт ч нэмэртэй. Улс орон нь нийтийн тээвэр, түүнийхээ зам харгуй, дүрэм журамдаа өндөр ач холбогдол өгөөд хөгжүүлчихсэн юм. Хар лимузинээс буув уу, улаан автобусаар ирэв үү гэдгийг хэн ч сонирхохгүй, хэрэг зориг нь цаг хугацаандаа бүтэж байвал аль нь ч ялгаагүй болсон улс орондоо гэв.

Удирдагчид маань энүүхэн энгийн гэмээр дүр зургаас бодлогоо гаргаасай гэсэндээ үүнийг өгүүлэв. Машин тэрэг, зам мам гэсээр нөгөө эхэлсэн зүлэг, ногоо, цэцэрлэг паркаасаа алсалчихаж. Дээр цухас дурдсан найман том цэцэрлэг паркаас гадна жижгэвтэр цэцэрлэг, ой шугуй гэвэл Лондонд бишгүй. Манайхнаас ялгаатай нь тэр ногоон байгууламжаас нь сөөм газар, нэг ч бут сөөг устаж үгүй болдоггүй, харин ч нэмэгдсээр байдаг аж. Барилга, байшин барьж устгах нь бүр ч нүгэл юм байх. Бээжин, Москва хэмээх хоёр хөршийн нийслэл ч ногоон бодлогын хотууд. Нэг хүнд оногдох ногоон байгууламжаа бүр хуульчлаад өгчихсөн. Түүнийгээ ч хатуу баримтладаг юм билээ. Барилга байшин шинээр барихад нь зүлэг ногоо, мод, бут ямар талбайтай байхыг нь заагаад түүнийгээ ягштал баримтлуулдаг аж. Нийслэл нь гэлтгүй хилийн цаадах хот тосгодууд ч ялгаагүй мөн тийм гэдгийг манайхан Эрээн, Хөх хот, Улаан Үд, Эрхүүгийн нүүр царайнаас бишгүйдээ л нэг харсан даа.

 Утаатай, тоос тортогтой Улаанбаатар маань уушиг нь болсон ногоон байгууламжийнхаа асуудлыг ёстой л нэг шийдэх шиг болдог нь гол харалмаар. Манайхан баруун гараараа барьж босгосноо зүүнээрээ устгадаг зантай. Гадныхан ч ингэж ёжлох болж. Хавартаа хувин сав, хүрз шуудай болоод л мод, бут хаа сайгүй суулгацгаана. Гэтэл хажууханд нь модтой, буттай сайхан ногоон талбайг хэнэг ч үгүй устгаад л байшин сав барьж эхлэх. Үүний жишээ бол, өдий төдий.

Пионерийн ордны цэлгэр том хашаа тэр чигээрээ ногоон цэцэрлэг байлаа. ДСНК буюу Оросын соёл шинжлэх ухааны ордон эргэн тойрондоо ой модтой сайхан цэцэрлэгтэй байлаа. Аль алиныг нь агаар чийгт дургүй, мөнгөнд дуртай хотын авлигач түшмэдүүд хайр найргүй хядуулж хэдэн байр байшин бариулаад дашийн шог. Паркийн нэг хэсэг зүлэг ногоо, мод бутыг бас ингээд л устгасан. Хотын төвд хөндөгдөөгүй тэсч үлдсэн Засгийн газрын арын сайхан цэцэрлэгийг Парламентын ордны байшин гээч нь удахгүй залгих гэнэ. Туулын ногоон бургасыг хядаад барилга байшин барьцгааж л байна. Уушигныхаа үзүүрээс тайрч танаад байна гэдгээ мэдэж л баймаар юм даа хотын боссууд минь ээ. Хөрсний бохирдол гээч хар аюул нийслэлд хүн амьдрахын аргагүй болгоод байна.

Улаанбаатар шиг уушигны ч, зүрхний ч, хөл гарны ч бодлогогүй нийслэл хот дэлхийд ер нь байхгүй байх шүү. Идэр залуугаараа үхэж, мөхөж буй хот гэвэл дэлхий Улаанбаатарыг нэрлэх биз. Эрчимт эмчилгээ, онцгой мэс засал үхлээс аварч магадгүй дээ, хөөрхий Утаанбаатарыг, хөөрхий Шороонбаатарыг, хөөрхий Бөглөөбаатарыг. Элбэгээ “эмч” анхны санаачлагч нь, одоо өндөр эрх мэдэлтэн болсон болохоороо нөгөө ярьж байсан Хархорин руугаа шилжүүлэн суулгах “мэс заслыг” нүд анихаас нь өмнө хурдхан хийгээсэй дээ. Казахстаны Н. Назарбаев Алматагаа амрааж Астанад нийслэлээ суурьшууллаа. Сурах, судлах ийм жишээ ойрхон байна шүү дээ.

2019 оны XII сар. Лондон-Улаанбаатар

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
nakula:archaagui ulsuud yumaa UB iin darga gej unen archaagui bolhi amitan baih yum ooroo zavaan bolohoor hotiig zavaan avch yavj baian. tseverch emegtei hun baival tseverhen baih bolno 2019-11-07
зочин:маш үнэн бичиж шинэ нийслэлийн тухайд шийдэх цаг нь болсон хотыг нүүлгээд дэлхийн үлгэр жишээ хотуудын адил хөгжүүлвэл улаанбаатарыг улсын ,. нийслэлийн . хөрөнгө оруулалтын . гадны дотны янз бүрийн хандив зээлийн хөрөнгийг загидаг мангас шиг байлгахаас өөрөөр сэтгэдэггүй дарга нарын сэтгэлгээнээс салгахсан даа энэ хэвээр нь байлгах сонирхол дарга эрх мэдэлтэнүүдэд байхаас яахав улс орны хувь заяанаас илүүтэй луйвардсан үндсэн хөрөнгө хулгайн залилангийн мөнгөөр бий болгосон барилга байшин орд харш цуглуулсан хулгайлсан бүх юм нь байгаа шүү дээ 2019-11-09
зочин:Хот нүүлгэнэ гэдэг , хөхөө дууриаж галуу хөлөө хөлдөөхийн үлгэр болно. Шинэ ч үгүй хуучин ч үгүй болно. Налайх Дарханы замыг яав. Хуучныг нь үлдээгээд цоо шинэ зам хийсэн бол .... Одоо хуучин ч үгүй шинэ ч үгүй болоод бна. 2019-11-11
Зочин:Ай хөөрхий нэр хугарахаар яс хугар гэдэг шиг Улс маань саарал жагсаалтанд орсон, хот маань бас сааралтаа юу. Яана даа 2019-11-11
moip:Жозе Луис зээл, Бид 5000 еврогоос 50000 еврогийн хооронд бэлэн мөнгөөр зээл олгохоос гадна зээл авах шаард****тай байгаа аливаа компани, компанид жилийн 2% -ийн хүүтэй 50000-30000 еврогийн төслүүдийг санхүүжүүлдэг. тэдний зарим хэрэгцээг хангах мөнгө. Хэрэв танд тусламж хэрэгтэй бол танд хэр их хэрэгтэй байгаа болон эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. Хурдан зээл ба төлбөрийн эцэс төгсгөлгүй стресс. манай вэбсайтаар зочлох эсвэл бидэнд имэйл хаяг (citybankloans10@aol.com) эсвэл (albakerloanfirm@gmail.com) хаягаар илгээнэ үү. 2019-11-12
mop:Жозе Луис зээл, Бид 5000 еврогоос 50000 еврогийн хооронд бэлэн мөнгөөр зээл олгохоос гадна зээл авах шаард****тай байгаа аливаа компани, компанид жилийн 2% -ийн хүүтэй 50000-30000 еврогийн төслүүдийг санхүүжүүлдэг. тэдний зарим хэрэгцээг хангах мөнгө. Хэрэв танд тусламж хэрэгтэй бол танд хэр их хэрэгтэй байгаа болон эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. Хурдан зээл ба төлбөрийн эцэс төгсгөлгүй стресс. манай вэбсайтаар зочлох эсвэл бидэнд имэйл хаяг (citybankloans10@aol.com) эсвэл (albakerloanfirm@gmail.com) хаягаар илгээнэ үү. 2019-11-12
mopr:Жозе Луис зээл, Бид 5000 еврогоос 50000 еврогийн хооронд бэлэн мөнгөөр зээл олгохоос гадна зээл авах шаард****тай байгаа аливаа компани, компанид жилийн 2% -ийн хүүтэй 50000-30000 еврогийн төслүүдийг санхүүжүүлдэг. тэдний зарим хэрэгцээг хангах мөнгө. Хэрэв танд тусламж хэрэгтэй бол танд хэр их хэрэгтэй байгаа болон эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. Хурдан зээл ба төлбөрийн эцэс төгсгөлгүй стресс. манай вэбсайтаар зочлох эсвэл бидэнд имэйл хаяг (citybankloans10@aol.com) эсвэл (albakerloanfirm@gmail.com) хаягаар илгээнэ үү. 2019-11-12
ml:Жозе Луис зээл, Бид 5000 еврогоос 50000 еврогийн хооронд бэлэн мөнгөөр зээл олгохоос гадна зээл авах шаард****тай байгаа аливаа компани, компанид жилийн 2% -ийн хүүтэй 50000-30000 еврогийн төслүүдийг санхүүжүүлдэг. тэдний зарим хэрэгцээг хангах мөнгө. Хэрэв танд тусламж хэрэгтэй бол танд хэр их хэрэгтэй байгаа болон эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. Хурдан зээл ба төлбөрийн эцэс төгсгөлгүй стресс. манай вэбсайтаар зочлох эсвэл бидэнд имэйл хаяг (citybankloans10@aol.com) эсвэл (albakerloanfirm@gmail.com) хаягаар илгээнэ үү. 2019-11-12
nkpe:Жозе Луис зээл, Бид 5000 еврогоос 50000 еврогийн хооронд бэлэн мөнгөөр зээл олгохоос гадна зээл авах шаард****тай байгаа аливаа компани, компанид жилийн 2% -ийн хүүтэй 50000-30000 еврогийн төслүүдийг санхүүжүүлдэг. тэдний зарим хэрэгцээг хангах мөнгө. Хэрэв танд тусламж хэрэгтэй бол танд хэр их хэрэгтэй байгаа болон эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. Хурдан зээл ба төлбөрийн эцэс төгсгөлгүй стресс. манай вэбсайтаар зочлох эсвэл бидэнд имэйл хаяг (citybankloans10@aol.com) эсвэл (albakerloanfirm@gmail.com) хаягаар илгээнэ үү. 2019-11-12
mop:Жозе Луис зээл, Бид 5000 еврогоос 50000 еврогийн хооронд бэлэн мөнгөөр зээл олгохоос гадна зээл авах шаард****тай байгаа аливаа компани, компанид жилийн 2% -ийн хүүтэй 50000-30000 еврогийн төслүүдийг санхүүжүүлдэг. тэдний зарим хэрэгцээг хангах мөнгө. Хэрэв танд тусламж хэрэгтэй бол танд хэр их хэрэгтэй байгаа болон эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. Хурдан зээл ба төлбөрийн эцэс төгсгөлгүй стресс. манай вэбсайтаар зочлох эсвэл бидэнд имэйл хаяг (citybankloans10@aol.com) эсвэл (albakerloanfirm@gmail.com) хаягаар илгээнэ үү. 2019-11-12
mop:САЙН ӨДӨР МИНИЙ ХҮН МОНГОЛ УЛСАД ЗӨВЛӨГӨӨ, БҮРТГЭЛ, ЖЕНЖИНИЙН Зээлийн Компанийн санхүүжилтийн зээлийн эх үүсвэрийг худалдаж авахаар ЗӨВЛӨГӨӨ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БАЙХ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ, БУРХАН хотын банк, Albaker зээлийн фирм. с (citybankloans10@aol.com) эсвэл (albakerloanfirm@gmail.com) Намайг НАРАНГЭРЭЛ гэдэг. Би Монгол хүн. Би сүүлийн 5 сарын турш жинхэнэ зээлийн компанийг хайж, бүх байшингаа худалдаж авлаа. тэд хариуд нь юу ч өгөхгүйгээр миний мөнгийг авсан, миний бүх найдвар алга болж, би бухимдаж, бухимдаж, интернетийн зээлийн компаниудад ямар нэгэн зүйл хийхийг хүсэхгүй байсан тул найзаасаа мөнгө зээлэх гэж очсон гэж би хэллээ. бүх зүйл тохиолдсон. Тэр надад туслаж чадна гэж хэлсэн ямар ч хэмжээний зээл дээр тусалж чадах зээлийн компанийг мэддэг надад маш бага хүүтэй хүү, 2% -ийн хүүтэй байгаа тэднээс зээл авахдаа тэр зээл авах хүсэлтээ надад зааж өгсөн, би тэгсэн яг л миний хэлсэнчлэн би тэдэнтэй И-мэйл хаягаар өргөдөл гаргасан: (citybankloans10@aol.com) эсвэл (albakerloanfirm@gmail.com)  , би хэзээ ч итгэдэггүй, гэхдээ би хичнээн их гайхсан, 24 цагийн дотор зээл авсан, би итгэж чадахгүй байсан, би дахин аз жаргалтай, баян болж, ийм зээл өгсөнд би Бурханд талархаж байна иймэрхүү компаниуд хаа сайгүй луйвар дээр гарсаар л байна, зээлд хамрагдах шаард****тай байгаа хүмүүст имэйлээ илгээхийг зөвлөж байна  (citybankloans10@aol.com) эсвэл (albakerloanfirm@gmail.com)   тэд хэзээ ч таныг алдахгүй, мөн таны амьдрал минийх шиг өөрчлөгдөнө. Хамгийн хурдан холбоо бариарай (citybankloans10@aol.com) эсвэл (albakerloanfirm@gmail.com) Өнөөдөр тэднээс зээлээ аваарай, Бурхан тэдний жинхэнэ зээлийн саналыг авсан Жосе Луис зээлийг ивээх болно.  Миний зээлийг энэ компаниас стрессгүйгээр амжилттай авсан тул зээлийнхээ талаархи зээлтэй холбоо бариж байгаа эсэхээ шалгаарай., Тэдний и-мэйл хаягаар (citybankloans10@aol.com) эсвэл (albakerloanfirm@gmail.com) зочилно уу. 2019-11-12

mopr:САЙН ӨДӨР МИНИЙ ХҮН МОНГОЛ УЛСАД ЗӨВЛӨГӨӨ, БҮРТГЭЛ, ЖЕНЖИНИЙН Зээлийн Компанийн санхүүжилтийн зээлийн эх үүсвэрийг худалдаж авахаар ЗӨВЛӨГӨӨ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БАЙХ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ, БУРХАН хотын банк, Albaker зээлийн фирм. с (citybankloans10@aol.com) эсвэл (albakerloanfirm@gmail.com) Намайг НАРАНГЭРЭЛ гэдэг. Би Монгол хүн. Би сүүлийн 5 сарын турш жинхэнэ зээлийн компанийг хайж, бүх байшингаа худалдаж авлаа. тэд хариуд нь юу ч өгөхгүйгээр миний мөнгийг авсан, миний бүх найдвар алга болж, би бухимдаж, бухимдаж, интернетийн зээлийн компаниудад ямар нэгэн зүйл хийхийг хүсэхгүй байсан тул найзаасаа мөнгө зээлэх гэж очсон гэж би хэллээ. бүх зүйл тохиолдсон. Тэр надад туслаж чадна гэж хэлсэн ямар ч хэмжээний зээл дээр тусалж чадах зээлийн компанийг мэддэг надад маш бага хүүтэй хүү, 2% -ийн хүүтэй байгаа тэднээс зээл авахдаа тэр зээл авах хүсэлтээ надад зааж өгсөн, би тэгсэн яг л миний хэлсэнчлэн би тэдэнтэй И-мэйл хаягаар өргөдөл гаргасан: (citybankloans10@aol.com) эсвэл (albakerloanfirm@gmail.com)  , би хэзээ ч итгэдэггүй, гэхдээ би хичнээн их гайхсан, 24 цагийн дотор зээл авсан, би итгэж чадахгүй байсан, би дахин аз жаргалтай, баян болж, ийм зээл өгсөнд би Бурханд талархаж байна иймэрхүү компаниуд хаа сайгүй луйвар дээр гарсаар л байна, зээлд хамрагдах шаард****тай байгаа хүмүүст имэйлээ илгээхийг зөвлөж байна  (citybankloans10@aol.com) эсвэл (albakerloanfirm@gmail.com)   тэд хэзээ ч таныг алдахгүй, мөн таны амьдрал минийх шиг өөрчлөгдөнө. Хамгийн хурдан холбоо бариарай (citybankloans10@aol.com) эсвэл (albakerloanfirm@gmail.com) Өнөөдөр тэднээс зээлээ аваарай, Бурхан тэдний жинхэнэ зээлийн саналыг авсан Жосе Луис зээлийг ивээх болно.  Миний зээлийг энэ компаниас стрессгүйгээр амжилттай авсан тул зээлийнхээ талаархи зээлтэй холбоо бариж байгаа эсэхээ шалгаарай., Тэдний и-мэйл хаягаар (citybankloans10@aol.com) эсвэл (albakerloanfirm@gmail.com) зочилно уу. 2019-11-12

Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?