ОХИН ДЭЖИДМААД ХЭЛСЭН ШҮЛЭГ

2019-11-06  

Аян замд чамайг хэн нэг нь гомдоовч
Алс хэтдээ хэн нэг нь баярлуулна.
Бүдүүн хадуун үгээр хэн нэг нь гутаавч
Бүлээн халуун үгээр хэн нэг нь баясгана.
Өнөөдөр орсон бороо нь маргааш оройхон зогсоно
Өчигдөр хэлсэн үгэндээ хэн нэг нь гэмшинэ.
Аашилж загнаж хэн нэг нь хараалаа ч
Аргадаж энхрийлж хэн нэг нь ерөөнө.
Уужим сэтгэл дээр чинь ус дусаасан хүмүүс
Уужирч сэхээд цагаан сүүгээр цацал өргөнө.
Жаахан зүрхэнд чинь хэн нэг нь шарх үлдээвч
Жаргах цагт чинь хэн нэг нь түүнийг эдгээнэ.

Яруу найрагч О.Дашбалбар.

Зураг: баруун гар талаас охин Д.Дэжидмаа, О.Дашбалбар, хүү Д.Гангабаатар.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
ИХ ЯРУУ НАЙРАГЧ МИНУ:Гайхамшигт цоглог яруу найрагч 100 жил енегревч ард олныхоо сэтгэлд хамтдаа 2019-11-07
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?