МОНГОЛД ДАРГА Л БОЛ ХҮН. ДАРГА ДАРГАА Л ХАМГААЛДАГ ТИЙМ Л НИЙГЭМ

2019-11-07  

Цэцийн дарга буруугүй бол Сөүлээр, буруутай бол зүгээ буруулж, зүсээ хувирган Бээжингээр дамжина.



Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр халамцуухан явах үедээ  БНСУ-ын онгоцны Авиа компанийн  үйлчлэгчийн өгзгөнд гар хүрсэн нь улс дамнасан нь шуугиан дэгдээсэн.
- Ийм бүдүүлэг харанхуй хүн Хуулийн дээд байгууллагыг толгойлдог гэж сонсохоор бѳѳлжис цутгалаа.

-Монгол улсын хѳгжлийн үнэн дүр тѳрх нь энэ.

- Түүнийг даруй баривчил.
-Архи уугаад санахгүй байгаа бол онгоцноос нь шидчих, тэр гахайг.
-Эрх мэдэлтнүүд хэрэгт холбогдохоороо ой  санамжаа алддаг, ѳвчин тусдаг нь гэм биш.
Гэхчилэн Солонгосын иргэд Одбаярын тухайд сэтгэгдлээ үлдээж, иргэнээ хамгаалжээ.
Солонгосын Прокурорын зүгээс  Одбаярыг баривчлах шийдвэр гаргаснаа мэдэгдлээ. Учир нь энэ хэрэг Солонгос улсын газар дэвсгэрт хамаарагдах Солонгосын Авиа компанийн онгоцонд үйлдэгдсэн гэж тогтоосон байна.


Харин Монголын УИХ-ын дарга Занданшатар, Хүний эрхийн  хорроны дарга Ж.Бямбадорж , гадаад хэргийн сайд Цогтбаатар нар ёс зүйгүй авир гаргаж, хууль зѳрчсѳн Одбаярыг ѳмгѳѳлѳх мэдэгдэл гаргасан нь Солонгосчуудын тѳдийгүй, жирийн монгол иргэдийн жихүүцлийг тѳрүүллээ.
Ямар ч гэсэн Монголын ҮХЦ-ийн даргын гэмтэй үйлдэл нь нотлогдсон тул Солонгосын Прокурорын газраас Д.Одбаярыг Солонгосыг нутгийг дайрч ѳнгѳрѳхѳд нь баривчлах шийдвэр гаргасныг Солонгосын мэдээллийн агентлаг мэдээллээ.
Харин Олон улсын хурлаас буцах Одбаяр Солонгосоор дайрах уу, эс бѳгѳѳс билетээ сольж Солонгосыг тойрч эх орондоо ирэх үү?гэдгийг харах л үлдлээ. УИХ-ын дарга Занданшатарын хэлснээр "Одбаяр ѳгзѳг илээгүй. Түүний арын суудлын хүнтэй түүнийг  андуурсан"бол  Одбаяр Солонгосоор дамжин ирэх байх гэж таамаглах үлдлээ.
Монгол бол дарга улс. Дарга л хүн шиг амьдардаг. Тиймээс дарга нар дарга нартаа хайртай гэдгээ харууллаа.
Харин Солонгос улс хуультай. Түүнийг хэн боловч мѳрддѳг, зѳрчсѳн нэгэнд хариуцлага тооцож чаддаг гэдгээ харуулж эхэллээ.


 

О.Гоо-Оюун 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?