МИСС МОНГОЛИА 2019 ТЭМЦЭЭНИЙ ТЭРГҮҮН МИСС Ж. ГҮНЖИДМАА ‘’MISS INTERNATINOL 2019’’ ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦОЖ БАЙНА

2019-11-08  

‘’Монгол Үндэсний Гоо Бүсгүй’’ олон улсын тэмцээнд БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орон, ОХУ-ын Тува, Буриад улсыг төлөөлөн бүсгүйчүүд оролцсоноороо энэ жилийн тэмцээн онцлогтой болсон юм.  Монгол улсаас төлөөлөн оролцсон гоо бүсгүй Гүнжидмаа ‘’Miss international  Mongolia’’ өргөмжлөлийг хүртсэн билээ. Тэрээр Япон улсын Токио хотод болох ‘’Miss internatinol  2019’’ тэмцээнд оролцохоор өнгөрсөн 10 сарын 25-ны өдөр тус улсыг зорьсон. Тэргүүн мисс бүсгүй нь 19 настай, СУИС-ийн  Бүжгийн урлагийн сургуулийн 3-р курсийн оюутан юм. Тэрээр оюутан болж Улаанбаатар хотод ирээд Андра академид элсэж миссийн гараагаа эхэлж байжээ. Ташрамд дурдахад Мисс Гүнжидмаа ‘’Miss internatinol 2019’’ тэмцээний хамгийн отгон миссээр шалгарсан байна. Авьяаслаг мисс маань тэмцээндээ амжилттай оролцож байгаа бөгөөд энэ сарын 12-нд финалын шатны шалгаруулалтдаа оролцон 11-р сарын 13ны өдөр эх орондоо ирэх нь ээ.

 

О.Гоо-Оюун 

 

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
уншигч:ёстой хөөрхөн охин шүү 2020-03-30
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?