Монголчууд хатуу архинаас зөөлөн дарс руу шилжиж буй гэсэн судалгааг 2018 онд гаргасан байдаг. "World wine" Монголд үйл ажиллагаагаа амжилттай хэрэгжүүлж буй нь энэхүү шинэ дадалд хөтөлсөн байх магадлал өндөр. "World wine" нь Монгол улсын дарсны нийт хэрэгцээний 70 хувийг дангаараа хангадаг үндэсний компани болтлоо өргөжсөн нь ч үүний илрэл. Тэгвэл өнөөдөр болсон "Дарсны экспо" үзэсгэлэнгийн хүндтэй байрыг "World wine" эзэлж, дэлхийн дарсыг Монголчуудад дахин амтлууллаа. -Оригинал дарс. Жинхэнэ дарсны амт, тансаг үнэрийг "WORLD WINE" -ийн хамт олны хүчээр сүүлийн жилүүдэд мэдэрч байна. Сайн дарс бол сайн цайтай адил. Би "World wine"-ийг ямагт сонгодог" гэж тус экспод оролцсон "Монгол шуудан" банкны экс захирал Д.Оюунжаргал онцоллоо.
О.Гоо-Оюун