ТОМУУ ТОМУУ ТӨСТ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЦГЭЭЕ

2019-11-09  

Хүйтэн сэрүүний улирал ирсэнтэй холбогдуулан ханиад томууны өвчлөл ихэсдэг.Өвчлөлөөс урьдчилан сэргийлэх талаар иргэд төдийлөн анхаардаггүй бөгөөд өвчлөлийн дараа эдгээх арга хэмжээг түлхүү авдаг байна.

Ханиад бол амьсгалын замын вирусийн зочимог халдварт өвчин юм. Энэ нь агаар дуслын замаар халдварладаг вирусийн шалтгаантайгаар илэрдэг. Ханиадыг үүсгэдэг 200 гаруй төрлийн вирус байдаг. Тухайлбал, жил бүрийн арван нэгэн сараас дөрөвдүгээр сар томуу, томуу төст өвчний дэгдэлтийн эрчимтэй үе юм. Харин жилийн турш рино, РС, сценовирус, энтеровирус зэрэг вирус нь амьсгалын замын цочмог вирусийн халдварыг алаг цоог маягаар үүсгэдэг. Энэ жилийн хувьд рино вирус өндөр хувьтай байсан. Энэ вирус хамрын салст бүрхэвчийг давамгайлан үрэвсүүлдэг онцлогтой. Иймд хамар битүүрч, их хэмжээний шингэн усархаг зүйл гарах, амьсгалын дээд зам цочмог үрэвсэх шинж илэрдэг. Вирусийн халдвар нь удаан хугацаанд 5-7 хоног үргэлжилдэг. Харин хордлогын шинж дунд зэргийн байдлаар үргэлжилж, 37-38 хэм халуурдаг онцлогтой. РС вирус нь уушгины гуурсан хоолойг давамгайлан гэмтээж амьсгалын дээд зам хамрын хавсарсан үрэвслийг үүсгэн цочмог халдварлагдсан үрэвслийг үүсгэдэг. Энтеровирус нь ханиадны шинж тэмдэг илрэхээс гадна ходоод гэдэсний хямралыг хавсран үүсгэх гэх мэт вирус болгон хүний бие махбодод нэвтрэн орохдоо эмнэл зүйн өөр өөр нөлөө үзүүлдэг. Ямар нэг халдварт өвчинд халдварын эх уурхай байдаг. Нэг хүнээс нөгөөд дамжин халддаг. Тухайлбал, олон хүнтэй газар явах ч юм уу, эсвэл ханиадтай хүнтэй хамт байх зэрэг байдаг байна. Харин ханиад хүний бие махбодод эмнэл зүйн өөр өөр шинж тэмдгийг үзүүлдэг. Жишээ нь, зарим хүний дархлааны тогтолцоо нь хамгаалах чадвар сайтай байгаа тохиолдолд ганц нэг найтаалгаад орхигддог бол зарим хүн өндөр халуурах, халдвар хордлогын хам шинж их явагдаж хатгаа болж хүндрэх нь байдаг. Энэ нь нэгдүгээрт вирусийн хоргүй чанарын байдал, хоёрдугаарт дархлааны тогтолцооны онцлог байдал, тухайн хүний хамгаалалт гэх мэт олон хүчин зүйлээс хамаардаг. Дархлаа сайтай байх, хоол ундаа сайн идэж, шингэн зүйл сайн уух хэрэгтэй. Мөн гэр доторх агаарын орчин чухал байдаг. Гэр бүлийн нэг хүн ханиад хүрэхэд агааржилт муутай бол бусад хүмүүст вирус халдварлах нөхцөл болдог. Иймд чийгтэй цэвэрлэгээ хийж байх нь чухал.

 
 
О.Гоо-Оюун
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
mio:Жозе Луис зээл, Бид 5000 еврогоос 50000 еврогийн хооронд бэлэн мөнгөөр зээл олгохоос гадна зээл авах шаард****тай байгаа аливаа компани, компанид жилийн 2% -ийн хүүтэй 50000-30000 еврогийн төслүүдийг санхүүжүүлдэг. тэдний зарим хэрэгцээг хангах мөнгө. Хэрэв танд тусламж хэрэгтэй бол танд хэр их хэрэгтэй байгаа болон эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. Хурдан зээл ба төлбөрийн эцэс төгсгөлгүй стресс. манай вэбсайтаар зочлох эсвэл бидэнд имэйл хаяг (citybankloans10@aol.com) эсвэл (albakerloanfirm@gmail.com) хаягаар илгээнэ үү. 2019-11-12
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?