УЛААНБААТАР- ИСТАНБУЛЫН ЧИГЛЭЛД ШУУД НИСЛЭГ ИРЭХ ОНД ЭХЭЛНЭ

2019-11-11  

Монгол Улсаас БНТУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Р.Болд Туркийн үндэсний агаарын тээвэрлэгч “Turkish Аirlines” компанийн ерөнхий захирал Билал Экшийг энэ сарын 7-нд хүлээн авч уулзжээ. Туркийн үндэсний агаарын тээвэрлэгч “Turkish Аirlines” компанийн ерөнхий захирал Билал Экши Улаанбаатар-Истанбулын шууд нислэг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэх болсныг онцлов. Мөн Улаанбаатар-Истанбул хооронд Монголын хувийн хэвшлийн компани нислэг үйлдэхэд дэмжих, хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ. Шууд нислэг эхэлснээр хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа эрчимжиж, жуулчдын тоо өсөх боломжтой хэмээн үзэж буй юм.

 

Э.Сувдаа

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?