Монгол улсын бизнес, худалдаа үйлдвэрлэл , хөрөнгө оруулалтыг олон улсад сурталчлан таниулах зорилготой зохион байгуулагддаг “INVEST IN MONGOLIA” форум нь томоохон хөрөнгө оруулагч улс, хотуудыг сонгон тогтмол зохион байгуулдаг бөгөөд Франкфурт, Хонг-Конг, Токио, Лондон зэрэг хотод зохион байгуулсан.Энэ удаагийн форум нь Монгол Улс, БНХАУ хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой болон Шанхай хотноо болж буй Хятадын олон улсын импортын үзэсгэлэнг тохиолдуулан зохион байгуулснаараа онцлогтой билээ.Энэхүү форумын үеэр 200 гаруй бизнес эрхлэгч оролцсон бөгөөд Монгол улсын хөгжлийн бодлого,хөрөнгө оруулалтыг дэмжих засгийн газрын үйл ажиллагааг танилцуулахын сацуу манай улсын бизнесийн орчин,төсөл хөтөлбөрүүдийг бусад улс орны бизнес эрхлэгчдэд танилцууллаа.Түүнчлэн энэ үеэр хоёр орны бизнес эрхлэгчдийн B2B уулзалт болсон байна.Мөн БНХАУ өнгөрсөн онд манай улсад 108 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд үүний 68 хувийг уул уурхай, 21 хувийг худалдаа, нийтийн хоолны салбар дахь хөрөнгө оруулалт эзэлж байна. Хятад улс нь манай хамгийн том хөрөнгө оруулагч бөгөөд ирэх оны тухайд хоёр улсын худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилт тавьсан байна.
Т.Хуншагай