МСНЭ-ИЙН ДАРГА Х. МАНДАХБАЯР: СЭТГҮҮЛ ЗҮЙН САЛБАРЫГ ГУТААЖ БУЙ ХҮМҮҮСЭЭС САЛАХ ЦАГ БОЛСОН

2019-11-13  

МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаярын  хэвлэлийн бага хурлын үеэр хэлсэн үгийг товчлон хүргэлээ.

- “Өнөөдрийн хэвлэлийн хурлаар би хоёр зүйлийг онцолно. Нэгдүгээрт нь, Сэтгүүлчдийн онц их хурал гэх зүйлийг санаачилж, зохион байгуулна гэдэг нэрийн дор намайг болон сэтгүүлчдийг гүтгэж байгаа хүмүүсийн талаар мэдээлнэ. Хоёрдугаарт, “ТВ-4” телевиз, Хатуумэдээ.мн сайтын найруулагч буюу өмнө нь миний хувь эзэмшдэг Breakingnews.mn сайтад найруулагчаар ажиллаж байсан Н.Мөнхтөр, нэр бүхий зураглаач нар хамтран гүтгэлэг зохион байгуулж, бусдыг шантаажилж,  заналхийлж хэвлэл мэдээллээр миний нэр хүндэд халдахыг санаархсан. Энэ бол эзэн холбогдогч нь тодорхой гэмт хэрэг. Оролцогч талууд нь маш тодорхой.
Иргэн Нарангэрэл хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Н.Мөнхтөр, Т.Алтаншагай, Д.Баяржаргал гэдэг хүмүүс нийлээд өөрийг нь Мөнгөөнөө гэдэг хүнээр дамжуулан хөлсөлж авсан” гэж мэдэгдсэн байдаг. Гэтэл эдгээр хүмүүс удаа дараагийн лайв, мэдэгдэл хийхдээ "Иргэн Нарангэрэл өөрөө энэ хүмүүст хандаж, миний хүүхэд бол Х.Мандахбаярын хүүхэд гэж хэлсэн" гэж мэдээлдэг. Энэ хэрэг бол маш тодорхой баримтуудтай. Нэг талд нь Баяржаргал, Алтаншагай, Мөнхтөр гэсэн хүмүүс өөрсдийгөө энэ асуудалд оролцсон гэдгээ лайв, бичлэгээрээ нотлон ярьж байна. Нөгөө талд нь хохирогч эмэгтэй Нарангэрэл нь “Намайг гүтгэсэн, дарамталсан, өөрийнхөө хүүхдийг Х.Мандахбаярын хүүхэд гэж хэл, ингэж хэлэхгүй бол олон нийтэд цацна гэж шантаажилсан, мөн Австрали улс руу явуулж өгнө, их хэмжээний мөнгө өгнө гэх амлалтуудыг өгч байсан” гэдэг мэдээллийг хуулийн байгууллагад гаргасан байна. Тэгэхээр хэн нь энэ гүтгэлгийг захиалсан бэ, хэн нь түрүүлж хандсан бэ гэдгийг хуулийн байгууллага шалгагдаад нотлогдоно.
Миний хувьд юуг онцолж байна вэ гэхээр, миний нэр төрд халдаж байгаа учраас, гэр бүлийг минь үймүүлэх, гутаан доромжлох, нийгэмд эзлэх байр суурийг үгүйсгэх оролдлогууд хамтдаа явж байгаа маш ноцтой гэмт хэрэг учраас тодорхой баримтуудыг үндэслээд ярьж байгаа юм. Энэ холбогдох этгээдүүд нь иргэн Нарангэрэлд усны саванд тагнах чагнах төхөөрөмж бэлтгэн өгч, надтай харилцаа тогтоохыг шаардаж шантаажилсан, уулзсан, утсаар ярьсан гэдэг маш тодорхой баримтуудад үндэслээд ийм зүйл болсон гэдгийг хэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, иргэн Х.Мандахбаярыг МНСЭ-ийн Ерөнхийлөгч гэсэн албан тушаалыг хашиж байгаатай холбоотойгоор ашиг сонирхлын үүднээс явуулж байгаа үйл ажиллагаа гэж харж байгаа. Энэ ажиллагаанд маш олон хүн оролцож байгаа. Миний бие энэ асуудлаар өчигдөр /2019.11.11/ Цагдаагийн ерөнхий газар болон Улсын мөрдөн байцаах газрын удирдлагуудад албан ёсоор хүсэлт гарган уулзаж, нотлох баримтуудтай нь гаргаж өгсөн. Яагаад харьяа дүүргийн цагдаад хандалгүйгээр Цагдаагийн ерөнхий газарт хандах болов гэхээр өмнө нь яруу найрагч Б.Галсансүх, Н.Мөнхтөр нарт удаа дараа гомдол гаргаж байсан. Маш олон удаа намайг гүтгэж байсан. Цагдаад өгөхөөр зугтчихдаг, Зөрчлийн хэрэг үүсгээд 58 хоног очихгүй бол хэрэг нь хэрэгсэхгүй болчихдог. Ийм арга заль ашиглаад цагдаагаас зугтаад байдаг гэж мэдэгдлээ.

 

О.Гоо-Оюун

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?