Талын анхилам цэцгийг тасар ч хагдартал зовоож төрсөн би
Танхил сайхан биеийг нь урж тасдаж төрсөн
Өнгө ялдам цэцгийг өмөрч хагдартал зовоож төрсөн
Өөдөсхөн жаахан намайгаа хараад, өвдсөн зовсоноо ч мартсан ээж минь
Эрээнтэй бараатай хорвоод, эндүүрч таныг дуудаагүй
Энэ олдсон насанд минь, элэг зүрхнээс салаагүй
Буруутай зөвтэй хорвоод будилж сөхөрч явсанч, бурхан сэтгэлтэй ээжээсээ богинохон гэсэн холдож үзүүгүй
Дандаа сэтгэлээс уяаатай явдаг, даруухан төрсөн сайхан ээж
Давхараат алаг нүднээс нь гэрэл цацарсан уяхан ээж
Гомдоож байсныг минь уучилж чаддаг
Голын урсгал шиг тунгалаг ээж
Намайг төрүүлсэндээ баярлаж явдаг, намхан бор монгол бүсгүй миний ээж
Э.Сувд-Эрдэнэ